Nội dung text Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлал-2012-Ц.ЖОДВОН.pdf
СЭТГЭЛ СУДЛАЛЫН “ОРГИ Л ” Д Э Э Д СУРГУУЛЬ Ц.Жодвон СУРГУУЛИЙН өмнөх НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ СУДЛАЛ Редактор С.Энхболд К .Г Улаанбаатар хот 2012 он
Сургуулийн омнох иасны хүүхдийн сэтгэл судлал ӨМНӨХҮГ Энэхүү "Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлал" ном нь анх удаагаа бичигдэж хоёр дахь удаа хэвлэгдэх болсон нь сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын сургуулийн оюутнууд цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш нарэцэгэхчүүд сурганхүмүүжүүлэгч багш нарт бага ч гэсэн гарын авлага болох талаас нь нийтлүүллээ.Доктор профессор Д.Санжжавын бичсэн "Хүүхдийн нас зүй сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал" гэсэн номонд сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг хамтатган бичсэний гадна сургуулийн өмнөх насны хүүхдийн "Дээд мэдрэлийн үйл түүний онцлог" гэсэн гарчигтайгаар хоёр цуврал хэвлэгдэж гарсан боловч цөөн хувиар хэвлэгдсэнээс одоогоор ховордсон байна.Энэхүү "Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл судлал" гэх номыг арван гурван бүлэгтэйгээр 0-7 насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн онцлогийг хүүхдийн насны үелэлээр нас тус бүр дээр нь тодорхойлж бичсэний гадна цаашид хөгжүүлэх арга барилыг гаргаж өглөө. Эрхэм уншигчидаас хүлцэл өчихөд орчин үеийн хүүхдийн өсөлт хөгжилт хүмүүжлийн талаар шинжлэх ухаан техникийн хурдацтай хөгжлийн дагуу шинээр гарч байгаа шинэлэг баримт материалаар баяжуулан судлан сурган хүмүүжүүлэх ажил үйлстээ улам их амжилт бүтээл гаргаж ажиллахыг ерөөе. Ахмад багш Ц.Жодвон з II—