Nội dung text Нийгмийн сэтгэл судлал Лекц-8.pdf
НИЙГМИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХАВСРАГА СУДАЛГАА БА ПРАКТИК ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАРИМ ҮЙЛДЭЛ МА Г.Жавзансүрэн
Орчин үеийн шинжлэх ухааны тогтолцоонд бүх судалгааг суурь ба хавсрага гэж хуваадаг. Суурь судалгаа- судлагдаж байгаа зүйлийн хөгжлийн зүй тогтол, хуулийг эрж хайхад гол төлөв чиглэгддэг. Хавсрага судалгаа-нээж олсон зүйлийг практик дээр хэрэглэх боломж, арга замыг эрж олдог.
Орчин үеийн шинжлэх ухаан дахь хэрэглээний судалгааны онцлог Хэрэглээний хавсрага судалгаа олон нийтийн ямар нэгэн байгууллагын захиалгаар шууд зохион байгууллагддаг. Тиймээс шинжлэх ухаан ба практик хоорондын харьцааны бүтцэд “захиалагч” ба “гүйцэтгэгч” гэсэн хоёр тал гардаг.Хоёр талууд хууль, дүрэм, журмын дагуу тодорхой эрх, үүрэгтэй, хэм хэмжээний дагуу захиалж, гүйцэтгэн ажилладаг Хавсрага судалгааны орчин нь шижнлэх ухаан, мэргэжлийн бус, ахуйн хүрээтэй харилцдаг учраас “хэл” харилцааны асуудал гарч ирдэг. Судалгааны үр дүнг захиалагчид ойлгомжтой, шууд авч хэрэглэхэд боломжтой хэлбэрээр хийгдсэн байх хэрэгтэй ба үг хэллэгийг хялбарчлахыг шаарддаг. Хэрэглээний хавсрага судалгаанд таамаглал/гипотеза/-ын өвөрмөц хэлбэр хэрэглэдэг. Заавал шинжлэх ухааны онол гэхээсээ практик төсөөллийн үндсэн дээр бий болдог. Тэдгээрий төсөөллүүдийн байж болох аль нэг шийдвэр шууд практик судалгаагаар шалгагдана. Алив шинжлэх ухааны салбар дахь хэрэглээний хавсрага судалгааны гол зорилго бол судалгааны үр дүнг нийгмийн материаллаг ба оюун санааны үйл ажиллагаанд түргэн нэвтрүүлэхэд чиглэсэн асуудлыг шууд шийдвэрлэх нэг ерөнхий шинжийг агуулдаг
Хавсрага судалгаанд зөвлөмж, заавар, чиглэл болон практикт нэврүүлэх хугацааны үе шатыг хүртэл хэлж өгөх шаардлагатай байдаг. Хэрэгжүүлэлтийн ийм нарийн төлөвлөөгүй хавсрага судалгаанд захиалагчид сэтгэл дундуур байх талтай. Хавсрага судалгаанд үр ашгийн үнэлэлт ялгаатай байдаг. Хэрэв суурь судалгаанд ажлын үр дүн, амжилтыг эрдмийн зэргээр зохиогчийг урамшуулдаг бол хавсрага судалгаанд тэрхүү ажлын үнэлгээ нь захиалагчийн өгсөн тодорхой үүрэг даалгаварыг биелүүлсэнтэй холбоотой эдийн засгийн шагнал байдаг Онолчид ба практикчдыг үүрэг, үйл ажиллагаагаар нь ялгадаг. Онолын судлаачид ямар нэгэн процессын талаар мэдлэг бүтээдэг. Харин пракик судалгаанд энэ процессыг хэрэгжүүлэх байдлыг бий болгоход чиглэгдэг. Хавсрага судалгааны шууд зорилго бол практикаас дэвшүүлсэн таамаглалыг шалгахад оршино.