Nội dung text Урлагийн сэтгэл судлал Лекц-11.pdf
Сэтгэл зүйч Л. Нарангоо БҮЛГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ
Бүлгийн сэтгэл засал гэдэг нь Бүлгийн сэтгэл заслын зорилго, бүлгийн дотоод харилцааны онцлогийг харгалзан сонгосон эмчилгээний аргууд байдаг. Бүлгийн засал нь бие даасан онолын чиглэлгүй боловч өөрийн гэсэн өвөрмөц арга хэлбэрүүдтэй тул сэтгэл заслын дургыг хэрэглэж болохгүй. Сэтгэл заслын бүлэг нь нийгмийн бүлгүүдээс зорилго, асуудал, үнэт зүйл, хэм хэмжээ, манлайлагч зэргээрээ ялгаатай байдаг. Сэтгэл заслын бүлэгт гэр бүлээ цуцлуулсан, хаясан, хаягдсан, ганцаардсан, хүндээр өвчилсөн, архинд орсон гэх мэт нэгэн ижил асуудалтай хүмүүсийг маш нарийн сонгож авдаг бөгөөд ихэнх тохиолдолд 6-12 хүний бүрэлдэхүүнтэй байхад тааламжтай уур амьсгалыг бий болгодог. Бүлэгт орох үйлчлүүлэгчийг сонгохдоо амьдралд хандах хандлага, амьдралын хэв маяг, харилцаа, үнэт зүйл, асуудал, сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах чадвар зан байдал зэргийг харгалзан үздэг. Сэтгэл засалч бүлгийн гишүүд өөрийн айдас, мэдрэмж санаа бодлоо нээлттэй ярилцах нөхцлийг бүрдүүлж, яриаг чиглүүлж өгснөөр бүлгийн харилцаа сайжирдаг.
Сэтгэл засалч бүлэг бүрэлдэн бий болсон хугацаа, зорилго, онцлог шинж, хэм хэмжээ, үүрэг, манлайллын асуудалд үндэслэн тухайн бүлэгтэй ажиллах арга хэрэгслээ сонгодог. Сэтгэл засалч үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн орчин, бүлгийн гишүүдийн хоорондын харилцаа холбоо, заслын нөхцөл байдлыг нэг цаг хугацаанд хянах боломжгүй тул бүлгийн заслын аргуудтай ховс, өөрөө өөртөө итгэл төрүүлэх дасгал, гештальт зэрэг хувь хүний заслын аргыг хавсарган ашиглаж болно.
Үйлчлүүлэгчийн зан байдлын онцлог, бие хүмүүсийн хоорондын харилцаа, зөрчилдөөн, сэтгэц, мэдрэлийн эрүүл мэндийн талаар мэдээлэл авдаг. Мөн асуудал-хямрал, түүний шалтгаан, сэтгэл заслын мөн чанарыг мэдэх, бүлгийн гишүүд хоорондоо мэдээлэл солилцох. Бүлгийн бусад гишүүдийн болон өөрийн байдал сайжирсаны нөлөөгөөр засалд итгэл найдвар бий болно. Заслын үр дүн сайн байвал бусдад үлгэр жишээ болж өөртөө улам бүр итгэлтэй болдог. Үйлчлүүлэгч өөрийгөө ганцаараа бус бүлгийн гишүүд ч мөн ижил асуудал, зөрчилдөөн, хямралтай байгааг мэдэж ойлгох. Уг ойлголт хувиа бодсон байдлыг даван туулж, нийтэч байдал үүсгэх, бусадтай харилцах, өөрийгөө үнэлэхэд чухал байдаг. 1. Мэдлэг 2. Итгэл төрүүлэх 3. Түгээмэл хямрал