Nội dung text Психодинамик сэтгэц засал-2020-НССДС Э.БАЯРМАА.pdf
ПСИХОДИНАМИК сэтгэц ЗАСАЛ ---------------------------------------------------------------------------------------------------------------- Сэтгэц заслын сонгодог аргуудын хялбаршуулсан практик ойлголт
ННА - 88 ДАА - 150 Б - 381 ПСИХОДИНАМИК СЭТГЭЦ ЗАСАЛ Зохиогч: Редактор: Зургийг эвлүүлсэн: Хянагч: Хэвлэлийн эх бэлтгэсэн: Хавтасны дизайнер: Цаасны хэмжээ: Хэвлэлийн хуудас: 3 . Баярмаа (Сэтгэл судлаач, магистр) Г.Сарантуяа (Сэтгэл судлаач, доктор) 4 . Базар (Сэтгүүлч, доктор) Э.Баярмаа Д.Хишигдэлгэр (Монгол хэл, бичгийн багш) Б.Үүрийнтуяа Э.Мөнхтөр 70x100/16 Холбоо барих: епеЫ5Ьпп.Ьауагтаа@дтаП.сот шшшЛасеЬоок.сот/епеЫзЬПп.Ьауагтаа 15ВNo 978-9919-20-681-9 “Соёмбо Принтинг” ХХК-д хэвлэв. © Зохиогчийн зөвшөөрөлгүй хэвлэн олшруулахыг хориглоно.
НОМ ТӨРСӨН ТҮҮХ Сэтгэл судлалын шинжлэх ухаанд дурлаж, асар их хүлээлт тээсээр анхны алхмаа хийж байсан цаг тодхон санагдана. Гэвч энэ шинжлэх ухааны номыг уншиж ойлгодог болохын тулд нэлээд хэдэн жилийг зарцуулснаа нуух юун. Алхамтутамд мэргэжлийн үг хэллэг тааралдаж, тэдгээр нэр томьёог амьдралд буулгаж ойлгоход багагүй хугацааг зориулжээ. Учир нь сэтгэл судлалын нэг номыг уншиж ойлгохын тулд олон өөр номтой харьцуулж унших шаардлага үүсдэг байлаа. Жишээлбэл, философийн гаралтай нэр томьёо сэтгэл судлалын салбарт олон тааралдана. Тэгэхээр философийн нэр томьёоны толь бичиг ч хэрэг болдог байв. Сэтгэл судлалын ном уншиж байснаа нэг нэр томьёог ойлгохын тулд философийн ном уншсан ч философийн номдотроо өөр нэр томьёог ойлгохын тулд дахиад л эрэл хайгуул хийх үе ч гардаг байсан. Нэр томьёоны ойлгомжтой бөгөөд амьдралд ойр тайлбарыг хайх эрлийн замдаа анатоми, физиологи, анагаах ухаан, социологийн ном ч уншиж судлах шаардлага гарна. Сэтгэл судлалын суурь ойлголтгүй болохоор аль чиглэлийн ном дээр асуултын минь хариулт байгааг ч гадарлахгүй үе байсан. Асуултынхаа хариуг аль нэг номоос олох бүрд уншиж суралцах ном бүтээсэн эрдэмтэн багш нар, судлаачиддаа талархдаг байлаа. Гэхдээ нэр томьёог шууд тайлбарлаж өгсөн номууд ховор. Толь бичгээс харсан ч амьдрал практикт буулгаж ойлгохгүй үлддэг. Тиймээс Англи, Солонгос номоос ч эрэл хайгуулаа үргэлжлүүлсэн. Гадаадын онлайн номын санд бүртгүүлж, хэдэн мянган ном дундаас гол номоо хайж, сонгосон номоосоо эрсэн зүйлээ олох гэж эхнээс нь төгсгөл хүртэл гүйлгэж унших үе ч гарч байжээ. Ойлгосон гэж бодож байсан зүйлээ нарийвчлан судалсны эцэст эргэн харахад дутуу дулимаг, өнгөц ойлгожбайснаа ухаарах үе гардаг. Онолоо