PDF Google Drive Downloader v1.1


Báo lỗi sự cố

Nội dung text Засан хүмүүжүүлэх сэтгэл судлал-2020-Д.ДАВААСҮРЭН.pdf

Д.Даваасүрэн ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ СЭТГЭЛ СУДЛАЛ Улаанбаатар хот 2020 он
Д.ДАВААСҮРЭН ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ СЭТГЭЛ СУДЛАЛ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойд зориулан бүтээв. УЛААНБААТАР ХОТ 2020 ОН

ӨМНӨХҮГ Монголчууд бид хүнийг хүмүүжүүлэх, “хүн болгох”, хүний зан чанарыг засаж залруулах арвин туршлага, мэдлэг, уламжлалтай ард түмэн билээ. Сүүлийн жилүүдэд нийгэмд сэтгэл зүйн ажил үйлчилгээний эрэлт хэрэгцээ, тэр дундаа гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн этгээдэд хэрэгжүүлэх сэтгэл зүйчийн ажлын үүрэг, хариуцлага оролцоо өсөн нэмэгдэж байна. Гэмт хэрэг үйлдсэн бие хүн сэтгэл зүй, зан чанарыг засаж залруулах үйл явцад шинжлэх ухааны үндэслэл, ололт амжилтыг ашиглах нь давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ялын зорилгыг хангах ач холбогдолтой. Засан хүмүүжүүлэх сэтгэл судлалын шинжлэх ухаан нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, судлагдахуун, онол, арга зүй, олон талт асуудлыг багтаасан шинжпэх ухаан юм. Орчин үед дэлхий нийтэд сэтгэл судлалын шинжлэх ухааны онол, практикийн асуудлыг ихэвчлэн өрнийн судлаачдын бүтээлүүд дээр тулгуурлах нь хязгаарлагдмал байна гэж үзэж, эртний дорно дахины сэтгэгчид, мэргэдийн бүтээл, сэтгэлгээний онцлогийг анхааран судлах хандлага хүчтэй дэлгэрэх болсон. Өнөөгийн нийгэмд хорих байгууллагын талаарх төсөөлөл ойлголтбурууташаа, сөрөгхандлага цөөнтохиолдолд ажиглагддаг. Харин бодит амьдрал дээр алдаж эндсэн хүмүүст боловсрол, мэргэжил олгодог төдийгүй, нийгэмшлийн олон зорилтыг хангаж, хүний амьдралд өнгөлөг гэрэл гэгээ, итгэл найдвар нэмдэг, хүний эрхийг дээдэлсэн байгууллага билээ. Засан хүмүүжүүлэх сэтгэл судлалын шинжлэх ухаан Монгол улсад хөгжих шаардлага, хэрэгцээ, бий болсон төдийгүй бидний бүтээл хойшид улам илүү их сайжран, боловсронгуй болно гэдэгт гүнээ найдаж байна. Тус бүтээлийг хэвлүүлэх зардлыг шийдвэрлэж урам, ивээл хайрласан Дээрхийн гэгээн XIV дүгээр Далай ламын хансүр, ринбүүчи Жадо гэгээнтэн болон Улаанбаатар хот дахь “Мандах нар” төрийн бус байгууллагын хамт олонд талархал илэрхийлье. Мөн найз нөхөд, гэр бүл, үр хүүхдүүд та бүхэндээ баярлаж, талархсан сэтгэлээ дахин илэрхийлье. ийн гал мөнхөд бадраг..." Хиргис овгийн Доржийн Даваасүрэн 3 с/ш") % ® 6012625 ула а н баатар хот

Tài liệu liên quan

x
Báo cáo lỗi download
Nội dung báo cáo



Chất lượng file Download bị lỗi:
Họ tên:
Email:
Bình luận
Trong quá trình tải gặp lỗi, sự cố,.. hoặc có thắc mắc gì vui lòng để lại bình luận dưới đây. Xin cảm ơn.