Nội dung text Урлагийн сэтгэл судлал Лекц-3.pdf
УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛЧ, ЗӨВЛӨГЧ Сэтгэл зүйч Л. Нарангоо
Зөвлөгч нь үйлчлүүлэгчийн тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөж түүнд туслахыг эрмэлздэг. Үүнд: ► Үйлчлүүлэгчийн өдөр тутмын сэдэл, сонголттүүний үр дагаварыг задлан шинжлэх ► Бие хүмүүсийн хоорондын харилцаа ба сэтгэл хөдлөлийн олон асуудлыг шийдэх ► Дотоод эмх замбараагүй байдлын мэдрэмжийг даван туулах буюу ойлгомжгүй,тогтворгүй зүйлсийг үр дүнтэй, зорилготой болгох
Зөвлөгч өөрийгөө хэн гэдгээ, хэн болж болохоо, үйлчлүүлэгч түүнийг ямар байдлаар харахыг хүсч байгааг зайлшгүй ухамсарлах ёстой. Өөрөөр хэлбэл зөвлөгчийн үүрэг ролийг тодорхойлох асуудал үүсч байна. Зөвлөгчийн үүрэг роль нь зөвлөгч гол төлөв онолын аль чиглэлийг баримталж байгаа, түүний мэргэжил, зан төлөв, үйлчлүүлэгчийн хүлээлтээс шалтгаалдаг. Мөн зөвлөгч зөвөлгөө өгөх явцад өөрийн байр сууриа хэр хэмжээнд тодорхойлон төсөөлж байгаагаас түүний ажлын үр дүн шалтгаалдаг.
Ж.Бугентал 1915-2008 Америкийн сэтгэл судлаач, сэтгэл засалч ► “Нууц нь мэдлэгийг агуулж байдаг бөгөөд түүнд мэдээлэл нуугдаж байдаг. Нууц хязгааргүй бол мэдлэг хязгаартай. Мэдлэг өсөхийн хэрээр нууц нэмэгдэж байдаг...” гэж хэлсэн байдаг. ► Сэтгэл засалч үйлчлүүлэгчтэй ярилцахдаа түүний нууцын гүнд нэвтрэхийг хэт эрмэлзэх шаардлагагүй.