Nội dung text Хүүхдийг судлах арга зүй-2007-Д.ЭРДЭНЭЧУЛУУН.pdf
Хүүхдийг судлах арга зүй Д.Эрдэнэчулуун Ө М Н Ө Х Ү Г Өсөн нэмэгдэж буй өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу бүтээлч сэтгэлгээтэй, бие даан суралцах арга барил эзэмшсэн, өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа нөхцөл байдлыг гярхай мэдэрч, зохицон ажиллан, тасралтгүй хөгжих чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах нь их, дээд сургуулиудын эрхэм зорилт билээ. Энэхүү зорилтыг амьдрал дээр хэрэгжүүлэх бодит алхам бол оюутан, суралцагчдад зориулсан бие даан ажиллах удирдамж зааварчилга, гарын авлага, сурах бичгийг олноор бэлтгэж, тэдгээрийн хэрэглээ хүртээмжийг сайжруулах явдал юм. Багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэж байгаа сургуулиудын оюутан, суралцагчид сэтгэл судлалын хичээлийн хүрээнд зайлшгүй биечлэн бие даан хийх шаардлагатай судалгаа оношлогооны ажпууд, онолын мэдлэгээ бататган шалгах даалгаврууд, хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаа, харилцаа хандлагыг дасгалжуулан хөгжүүлэх дасгал тоглоомууд, хүүхэд болон багш нарт зориулсан санамжзөвлөмжийгтухайн гарын авлагад тоймлон оруулахыг эрмэлзсэн болно. Сэтгэцийн олон талт нарийн үзэгдлийг бодит байдал дээр туршин судалж тэдгээрийн зүй тогтлыгтанин мэдэх, сэтгэл судлалын хичээлээр олж авсан онолын мэдлэгээ эмхлэн цэгцэлж гүнзгийрүүлэн бататгах семинар, багшлах ажлын суурь бэлтгэл болж өгдөг лабораторийн хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэхэд энэхүү гарын авлагын гол зорилго чиглэгдэж байгаа юм. Хүүхдийгсудалж, танихад шаардагдах оношлогооны жишиг хэмжүүртэй, багш сурган хүмүүжүүлэгчид зайлшгүй эзэмшсэн байвал зохих энгийн арга зүйг сонгон оруулав. Энэхүү гарын авлага нь Сэтгэл судлалын шинжлэх ухааныг онол болон хэрэглээний зохистой хослолоор эзэмшихэд дөхөмтэй агуулгыг сонгож оруулсан тул багш бэлтгэдэг сургуулийн оюутан, хүүхэдтэй ажилладаг нийт сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнуудад зориулагдсан болно. Зохиогч
Д.Эрдэнэчулуун Хүүхдийг судлах арга зүй ГАРЫН АВЛАГЫГ ХЭРЭГЛЭЖ, АШИГЛАХ САНАМЖ ■ Бие даасан ажлыг гүйцэтгэж эхлэхийн өмнө талд, судлах сэдэвтэй холбоотой онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгаж, тодорхой төсөөлөл баримжаатай болох шаардлагатай. Сэтгэл судлал нь хүний нүдэнд ил харагддаггүй хийсвэр үзэгдлийг судалдаг нарийн төвөгтэй шинжлэх ухаан байдаг. Ялангуяа судалж байгаа үзэгдлийнхээ агуулга, мөн чанарыг төлөөлөн илэрхийлэгч шалгуур үзүүлэлтийг сайтар тодруулсны үндсэн дээр судлах ажилдаа орно гэсэн хэрэг юм. ■ Судал гаа оношлогоо явуулах болон түүний үр дүнг боловсруулах журам зааврыг сайтар судалж, мэдсэний дараа туршилт судалгаагявуулах ёстой. Нөгөө талаас судалгааны зааврыг сурагчдад сайтар ойлгуулж байж туршилтыг эхлэх шаардлагатай. ■ Туршилт, судалгааг явуулахад шаардагдах багаж төхөөрөмж, сорилын хариултын хуудас, хүснэгт, хэрэглэгдэхүүнүүдийг урьдчилан бэлтгэсэн байна. ■ Судалгаа, оношлогоо явуулах өрөө тасалгаа чимээ шуугиангүй, гэрэлтүүлэлт сайтай, гаднын хүн орж ирж саад болоод байхааргүй тохьтой нөхцлийг бүрдүүлсэн байна. ■ Математик, статистик аргуудыг ашиглан судалгаа, туршилтын үр дүнг боловсруулах бөгөөд сорилын жишиг хэмжээтэй харьцуулах замаар ерөнхий дүгнэлт оношлогоог хийнэ. Үүний тулд математик, статистик боловсруулалт хийх анхан шатны мэдлэг чадвартай байх шаардлагатай. ■ Судалгааны үр дүнг хамт олонд нь нэр хаягтай мэдээлж, хүүхдийн нэр төрд халдах, сэтгэл санааны таагүй байдалд оруулах зэрэг судалгааны ажлын ёс зүйн зөрчил гаргахаас сэрэмжилж ажилбал зохино. Судалгаа, оношлогооны тоон үзүүлэлтийг тухайн хүүхэдтэй ажиллахад туслах чиглэл, баримжаагаа тодруулах зорилгоор ашиглах ёстой. ■ Энэхүү гарын авлагад сонгож авсан сэтгэл зүйн дасгалууд ихэвчлэн тоглоомын хэлбэрээр зохиогдсон тул тэдгээрийг хичээлийн дундуур хүүхдийн алжаал ядаргааг тайлах, танин мэдэх үйл ажиллагааг идэвхижүүлэх, сурах сонирхлыг өрнүүлэх зорилгоор ашиглахад илүү тохиромжтой. ■ Дасгалыг явуулахдаа түүний зориулалт, гүйцэтгэх заавар, журмыг мөрдлөг болгож ажиллахад анхаарна. Хэрвээ хүүхэд дасгалыг алдаатай буруу хийж байвал түүнийг дахин зааж, хэлж өгч, давтан гүйцэтгүүлэх шаардлагатай. Хүүхдүүд бие даан хийж чаддаг болсон тохиолдолд багшийн туслалцаа, оролцоо шаардлагагүй болно. ■ Хэрвээ хүүхдүүдэд дасгалыг цаашид үргэлжлүүлэн хийх сонирхолгүй, ядарсан байдал ажиглагдвал дасгалыг заасан хугацаанаас өмнө зогсоож болно. ■ Оюутнууд, сэдэв бүрээр мэдлэгээ бататгах, шалгах даалгавруудыг бие даан хийж, шалгуулна. Судалгаа явуулах, даалгавруудыг гүйцэтгэх явцад мэдэхгүй юмуу ойлгомжгүй зүйлс гарвал холбогдох сурах бичиг, ном, багш нараасаа асуун лавлаж. тусламж авах шаардлагатай.