PDF Google Drive Downloader v1.1


Báo lỗi sự cố

Nội dung text Хуулийн сэтгэл судлал Лекц-1...pdf

Хуулийн сэтгэл судлал /Legal Psychology — /Шүүх сэтгэц гэм судлал, шүүхийн сэтгэл судлал, Нейро сэтгэл судлал, Засан хүмүүжүүлэх сэтгэл судлал, криминилоги зэрэг салбарыг нэгтгэсэн. Хуулийн сэтгэл судлал нь дэлхийн II дайны үеэр Хюго Мюнстерберг нарын гаргаж ирсэн практик сэтгэл судлалаас үүсэлтэй.
Хуулийн сэтгэл судлалын асуудал юун түрүүнд эрт үеийн сэтгэцийн өвчний кейс, түүнийг шийдэх асуудлаас эхлэлтэй. Тухайлбал, 1256 онд Английн шүүгч Хенри де Брактон “сэтгэцийн өвчтэй” гэмт хэрэгтнийг шийтгэж болохгүй, тусад нь хорих шийдвэр гаргажээ. Учир нь онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн зарим нь хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байсан төдийгүй цаазын ялаас ч айхгүй байв. Иймэрхүү “сэтгэцийн өвчтэй” хүмүүсийг тухайн үеийнхээр “Beast” буюу адгууслаг, зэрлэг, мангас, галзуу гэх ойлголтоор тусад нь ял оноож тэдний бие, сэтгэлд чөтгөр шулам шингэсэн мэтээр дүгнэж зулай хэсгийн гавлын ясыг цоолж аливаа муу муухай энергийг гадагш чөлөөлж байна хэмээн итгэдэг байжээ. Хэт өвдөлтийн улмаас сэдрээд байсан бие хүний зөрчил, сэтгэцийн өвчнүүд хэсэг хугацаанд дарагддаг байсныг үгүйсгэхгүй ч ихэнхи тохиолдолд эмчилгээний оролдлого бүтэлгүйтэж, үр дүнгүй бол тэднийг шатааж, дүүжилдэг байв.
Дэлхийд хамгийн анх 1505 онд шүүх ажиллагаатай холбоотойгоор олон нийтийн нэрлэдэгээр “Галзуу, солиотой” хүмүүсийг үнэхээр өвчтэй эсэхийг нягтлах, оношлох асуудал яригдаж эхэлсэн байна. Чухам энэ үеэс шүүх ажиллагаанд оролцож буй хүмүүсийг оношлох арга, хөтөлбөрүүдийг хөгжүүлж эхэлжээ.
Дэлхийд хамгийн анх 1505 онд шүүх ажиллагаатай холбоотойгоор олон нийтийн нэрлэдэгээр “Галзуу, солиотой” хүмүүсийг үнэхээр өвчтэй эсэхийг нягтлах, оношлох асуудал яригдаж эхэлсэн байна. Чухам энэ үеэс шүүх ажиллагаанд оролцож буй хүмүүсийг оношлох арга, хөтөлбөрүүдийг хөгжүүлж эхэлжээ.

Tài liệu liên quan

x
Báo cáo lỗi download
Nội dung báo cáo



Chất lượng file Download bị lỗi:
Họ tên:
Email:
Bình luận
Trong quá trình tải gặp lỗi, sự cố,.. hoặc có thắc mắc gì vui lòng để lại bình luận dưới đây. Xin cảm ơn.