Nội dung text Хүнийг нүүрний хувирлаар нь тодорхойлох арга-2012-ПОЛ ЭКМАН.pdf
УДИРТГАЛ Таны өмнө өөрийн тань болон бусад хүмүүсийн нүүр царай болон мэдэрхүйн тухай номыг дэлгэн барьж байна. Эхлээд бид хувь хүний болон бусад хүмүүсийн нүүр царайнд мэдрэхүй хэрхэн харагддагт анхаарлаа төвлөрүүлнэ. Жишээ болгон ашигласан гэрэл зургуудад сэтгэл хөдлөлийн үндсэн төрлүүдийг мэдрэхэд гайхшрал, айдас, уур хилэн, жигшил зэвүүцэл, уйтгар гуниг, баяр баясгалан хүний дух, хөмсөг, зовхи, хацар, хамар, уруул болон эрүүний өөрчлөлтөөр яаж илэрдэг болохыг харуулсан сэтгэл хөдлөлийн илэрхийллүүдийг таньж ойлгоход үүсдэг ердийн хүндрэлүүдийг гайхшрал болон айдас, уур хилэн болон жигшил зэвүүцэл, уйтгар гуняг болон айдсын хоорондын ялгааг тодруулах гэрэл зургуудын тусламжтай даван туулна. Янз бүрийн сэтгэл хөдлөл хоорондооо нэгдэж нэг илэрхийлэл мэт илэрч болохыг та харна. Энэхүү номын эхний зорилго бусад хүмүүс болон өөрийгөө ойлгоход тусалдаг нүүр царайны нийтлэг илэрхийллүүдийг тайлбарлахад оршино. Хоёр дахь зорилго нь сэтгэл хөдлөлүүдийг нэг бүрчлэн тайлбарлахад оршино. Үүнээс гадна хүмүүс сэтгэл хөдлөлийн хэлбэр болгоныг хэрхэн мэдэрдэг талаар танилцана. Эдгээр мэдээллийн тусламжтай та өөрийн хувийн сэтгэл хөдлөлийн туршлагаа бусад хүмүүстэй харьцуулан судалж, бусад хүмүүс болон таны