Nội dung text Туршилтын сэтгэл судлал Лекц-5.pdf
Сэтгэл зүйн судалгааны ёс зүй
1 Ёс зүй 2 Сэтгэл судлалын судалгааны аргуудыг ангилах асуудлууд сэтгэл зүйчдийн үзэл баримтлал 3 Сэтгэл судлалын судалгааны аргуудын ангиллын орчин үеийн чиг хандлагууд, үзэл баримтлалууд Сэтгэл судлалын судалгааны эмпирик аргууд
Бодит байдал(Objectivity)- Хүн өөрийн инстинктээрээ ажил, хувийн амьдралд тулгарсан асуудалд ханддаг тул жинхэнэ бодит байдлыг хөндлөнгөөс харахад маш хэцүү тиймээс ганцаараа шийдэлд хүрэх гэж оролдох хэрэггүй, мэргэшсэн хамт олон, хариуцсан ахлах, удирдлага зэрэгтэй /супервишн/- тай ярилцвал нэг талыг баримталсан шийдвэр гаргахаас зайлсхийх боломжтой. Ёс зүйд анхаарах зүйлс Үнэт зүйлс(Values)- Мэргэжлийн ёс зүйн кодыг маш тодорхой мэдэж байх ёстой. Энэ нь хувь хүний үнэт зүйл, ёс суртахууны стандартууд, шашин шүтлэг нь хувь хүний зан үйлийг тодорхойлдог ч мэргэжлийн ёс зүй биш юм. Жишээлбэл, Гэр бүл салалтыг эсэргүүцдэг хүн мэргэжлийн ёс зүйг умартан гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг заавал гэрт нь байлгах гэж оролдох хандлагатай үүсэх талтай иймд ямар ч тохиолдолд үйлчлүүлэгчийн сонирхол, хэрэгцээ нэн тэргүүнд тавигдах ёстой. Нөхцөл байдал(Circumstantiality): Ёс зүйн асуудалтай тулгарахад “зөв” , “буруу” гэсэн хариулт байдаггүй, тухайн үйлдэл(зан үйл) яг ямар нөхцөлд болсоныг анхаарах гэхдээ ихэнхидээ зан үйл нь нөхцөл байдлыг тооцохгүйгээр зөв, бурууг нь тодорхойлно. Жишээлбэл, үйлчлүүлэгчээс бэлэг(мөнгө) авахыг хориглодог. Гэхдээ тухайн бэлэгт хувийн үнэлэмж орсон байгаад түүнийг татгалзвал сэтгэлзүйн үйлчилгээний харилцаанд нөлөөлж болзошгүй
Ёс зүй • Гадаад: Хууль дүрэм, журам/МУ-ын үндсэн хууль, эрүүл мэндийн тухай хууль, хувь хүний нууцын тухай хууль...гэх мэт, байгууллагын дотоод журам, эрх зүйн бусад акт./ • Дотоод: Хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшил, эргэн тойрон, мөн амьдралын чанар, туршлагаас хамаарна. • Ёс зүйн, үнэлэмжийн бэрхшээлүүдтэй тулгарахдаа ихэвчлэн зөвлөгөө өгч байхдаа шийдвэр гаргадаг. • Асуудлыг тал бүрээс нь дүн шинжилгээ хийх, хүчин зүйлс, эрсдэлийг тодорхойлж, шаардлагатай үед зөвлөгөө өгнө. • Хувь хүний бусдыг ойлгох, нигүүлсэх, энэрэх, итгэх, найдах, амьдралын ухаан нь ёс зүйн дүрмээс чухал бөгөөд ихэнхидээ дээрхи зүйлсээс шалтгаална.