Nội dung text Психоанализ-2019-Л.ЭНХТҮШИГ.pdf
ПСИХОАНАЛИЗ “Тэмцэл дүүрэн он жилүүдээ нэг л өдөр эргэн санахад хамгийн сайхан дурсамж болж үлдсэн байх болно.” Зигмунд Фройд 3-
ПСИХОАНАЛИЗ ӨМНӨХ ҮГ Сэтгэл судлалын шинжлэх ухааныг хэлбэр бүтцээ олоход Виллиам Жеймсийн хувь нэмэр, ухамсарын тухай судалгааны ажлууд чамгүй нөлөө үзүүлснийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Зигмунд Фройдын лекцүүд, сэтгэл судлалын шинжлэх ухаанд үлдээсэн мөр Ибн Сина, Вилгельм Вундт, Виллиам Жеймс нараас ч тод юм. Фройдыг 150 жилийн өмнө энэ хорвоод ирэхэд эцэг, эх нь хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй сайхан байна гэдэгт итгэлтэй байсан нь гарцаагүй, гэхдээ дэлхийг эргүүлэх агуу сэтгэгч болно гэж төсөөлж ч байгаагүй биз. Өдийг хүртэл Фройдын бичвэр, судалгааны ажил, үзэл санааг үгүйсгэсэн онол сургаал, үзэл санааны бүлэг ч бий болжээ. Зарим их, дээд сургуульд үл ойшоох нь ч бий. Гэсэн ч аливаа юм физикийн хуульд захирагддагийн адил хүний сэтгэц, ухамсарын үйл ажиллагаатай бүхий л ойлголт, нэр томьёонууд Фройдын хуулиас эхтэй гэдгийг санах хэрэгтэй. Орчин үед фройдист, пост-фройдистуудаас гадна анти-фройдист гэх хүмүүс ч гарч иржээ. Эдүгээ Фройдын судалгааны ажлыг шинжлэх ухаанч биш, түүний бүтээл бичвэрүүд цэвэр сэтгэл судлал гэхээсээ уран зохиолын шинжтэй гэх явган яриа гаарах болсон билээ. Үүнийг батлах, бас няцаах ч аргагүй. Фройдын онол янз бүрийн шүүмжлэлд өртдөг ч орчин цагийн бүхий л сэтгэц заслын үндэс, суурь болдог нь маргах аргагүй үнэн билээ. Зөвхөн сэтгэл судлал биш уран зохиол, кино, хувцас загвар, зар сурталчилгаа, маркетинг гээд бүхий л салбарт түүний үзэл санаа хүчтэй нөлөөлсөөр байна. Хүний далд ухамсарыг нэвт шувт харах Фройдын бүтээсэн ярианы эмчилгээний арга зүй, психоанализыг орчин үед хүмүүс төдийлөн ашиглахгүй байгаа ч хэн нэгэн “сэтгэл судлал”-ын талаар ярьмагц л бид хамгийн түрүүнд буйдан дээр хэвтэж буй хүний тухай төсөөлдөг билээ. Хүний сэтгэлзүйд далд ухамсарын оролцоо нэлээдгүй бий гэж үздэг. Энэ онолыг тархины зураг авдаг төхөөрөмж, бусад судалгаагаар няцааж чадаагүйн дээр Фройдын бусад онолыг ч -4 -