Nội dung text Урлагийн сэтгэл судлал Лекц-12.pdf
УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН ДҮГНЭЛТ ХИЧЭЭЛ Сэтгэл зүйч Л. Нарангоо
Урлагийн сэтгэл засал 1 Урлагийн сэтгэл засал гэдэг нь өвчин зовлон, бэрхшээлийг туулж байгаа хүн мэргэжлийн урлагийн сэтгэл засалчийн тусламжтайгаар урлагийн хэрэгслүүдийг утга учиртай, оновчтой ашиглаж өөрийгөө эмчлэх, эдгээх, хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл явцыг хэлнэ. Урлагийн сэтгэл засал нь сэтгэл заслын нэг хэлбэр бөгөөд хүнд өөрийгөө үгэн бус аргаар илэрхийлж ойлгуулах, илаарших боломжийг олгодог. Хүүхэд болон насанд хүрэгчид ихэвчлэн өөрийгөө үгээр бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй. Ялангуяа насанд хүрэгчид өөрийн сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргадаггүй асуудалдаа шаналсаар байдаг. Тиймээс урлагийн сэтгэл засал нь тэдэнд бэрхшээлээ даван туулах өөрийгөө олон төрлийн урлагийн хэрэгслүүдээр дамжуулан илэрхийлэх боломж олгодог.
Урлагийн сэтгэл засал нь амьдралаа аз жаргалтай, баяр хөөртэй, утга учиртай болгохыг хүсэгч бүх насны хүнд зориулагдсан үйлчилгээ бөгөөд дараах асуудалтай хүн амын бүлэгт илүү тохиромжтой: 2 • Сэтгэл санаа тайван бус байгаа хувь хүн болон бүлэг • Сөрөг зан төлөв, сөрөг хандлагатай хүмүүс • Сэтгэцийн болон бие махбодийн гэмтэлтэй • Сурах үйл явцын удаашралтай бүх насны хүмүүс • Хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай хүмүүс • Эрхээ эдлэх боломжгүй хязгаарлагдмал орчинд амьдарч байгаа хүмүүс • Амьдралын аливаа асуудлаас болж сэтгэл тавгүй, тайван бус байдалд орсон хүмүүс • Ойр дотны хүнээ алдсан • Гэр бүл салсан • Таагүй харилцаанд орсон • Өөрийгөө буруутгах, гэмшиж гутарсан • Санхүүгийн хүнд асуудалд орсон • Ажлын ачааллаас үүдсэн стресс, ядаргаанд өртсөн хүмүүс
Урьдчилан мэдэх ёстой зүйлс • Хүний хөгжлийн үе шат • Далд ухамсар • Сэтгэл зүйн оношилгоо • Би ойлголт