Nội dung text Урлагийн сэтгэл судлал Лекц-10.pdf
ЭЛСЭН ЗАСАЛ БА БҮЖГИЙН ЗАСАЛ Сэтгэл зүйч Л. Нарангоо
ЭЛСЭН СЭТГЭЛ ЗАСАЛ
Үүсэл хөгжил Элсэн сэтгэл засал нь тодорхой хэмжээгээр байгалийн сэтгэл засалтай уялддаг бөгөөд байгалийн материал, элс, чулуу, дун, ургамлыг ашиглахтай холбоотой. Элсэн сэтгэл засал нь хүний мэдрэхүйтэй нарийвчлан ажиллахыг урьдал болгож, зогсонги байдалдаа гарах арга замыг нээж, бүтээлч чанар, шинжлэн судлах сонирхолыг идэвхжүүлнэ. Английн зохиолч Х.Ж. Уэлльс-ийн 191 онд бичсэн энэхүү номыг 1920 оны сүүл үеэр Английн хүүхдийн эмч Маргарет Лоуэнфельд уншжээ. Уг номноос тэрээр хүүхдүүдтэй дамжуулан харилцаа тогтоож, асуудлыг нь ойлгон эмчлэх боломжтойг олж харсан байна. 1950-аад оны үед Карл Юнг, Дэйв Калф нар элстэй тоглох аргыг судалж “элсний эмчилгээ” болох элсэн сэтгэл заслын хөгжлийг өргөжүүлсэн. Эхэндээ хүүхдүүдэд хэрэглэж байсан боловч сүүлдээ насанд хүрэгчдэд ч хэрэгжүүлсэн болно.
Элсэн сэтгэл засалд 50*70*8 см хэмжээтэй модон тосгуур элс, ус, жижиг дүрсний цуглуулга хэрэглэгдэнэ. Элсний савны ёроол болон хажуу талыг гол төлөв цэнхэр будгаар буддаг. Энэ нь ус, агаар /тэнгэр/-ийг загварчилж байгаа хэрэг юм. Дүрсний цуглуулга нь байгальд тохиолддог янз бүрийн обьектоос бүрдсэн байдаг. Урлагийн сэтгэл заслын бусад хэлбэрээс үйл ажиллагааны ялгарах гол онцлог нь энгийн арга хэрэглэж, түр зуурын хэрэглээ болдог, шинэ хэлбэрийг зохион бүтээх боломжтой байдаг. Элсээр хийсэн зохиомжийг эвдэж, дахин сайжруулж болдог. Шинэ шинэ өөр дүрслэлийг бүтээж болдог болно. Хүний хийсэн, байгаль эхийн бүтээсэн бодит болон сонирхолтой дүрсүүд дур булаам ч байдаг, айдас төрүүлэм ч байдаг. Байгаль эхийн бүтээсэн материалыг ашиглахад байгальтай мэдрэмжийг үүсгэдэг бол, гараар бштээсэн дүрс нь энгийн хялбар байдаг л нэг зүйл мэт санагддаг. Эдгээрийг хооронд нь харьцуулж цуглуулга хийх нь сэтгэл засал хүний бүтээлч сонирхолтой ажил юм. Элсээр олон янзын дэс дараалалтай зохиомж бүтээх нь сэтгэц өөрчлөлтийн динамик, сэтгэцийн мөчлөгийг илэрхийлдэг. Сэтгэцийн мөчлөг гэдэг нь сэтгэл хөдлөлийн явцыг хэлнэ.