PDF Google Drive Downloader v1.1


Báo lỗi sự cố

Nội dung text Урлагийн сэтгэл судлал Лекц-9.pdf

КОЛЛАЖ СЭТГЭЛ ЗАСАЛ БОЛОН БАЙГАЛИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ Сэтгэл зүйч Л. Нарангоо
Энэхүү сэтгэл засал нь 5-6 насны хүүхүүдэд тун сонирхолтой ажил юм шиг санагддаг. Дүгнэлт хийх, сэтгэл засах, илааршуулах, хөгжүүлэх, оношлох үйлдлүүдийг зэрэгцүүлэн хийх боломжийг бий болгодог онцлогтой. Зохион бүтээх энэхүү бүтээлч үйл ажиллагаа нь үйлчлүүлэгчийн сэтгэл хөдлөл, хөөрлийг арилгах, тайвшрахад тун сайн нөлөөлдөг. Хүний бодит боломж нээгдэх, өөрийн ирээдүйн дүр төрхийг төлөвлөхөд бүтээлч чадамжийг ашиглах, өөрийн хүсэл зорилгыг илэрхийлэх, зориг зүрхтэй байх боломжуудыг энэ ажлын явц олгодог.
Үүний зэрэгцээгээр мэдрэхүйн туршлагыг цэгцлэх, мэдээллийг бүтэцжүүлж, харж төсөөлөх чадварыг эзэмшүүлнэ. Зураг зурахаас хэд хэдэн онцлогтой байдаг. Коллаж зохион бүтээх явцдаа тухайн үйлчлүүлэгч чөлөөтэй өөрийн санаа зоргоор ажиллах ихээхэн боломжтой байдаг. Жишээ нь, зураг наахад тухайн зай талбайгаас хэтрэх, нэг нэгэн дээрээ давхарлагдан наагдах, үрчлээс нугалаас үүсэх гэх мэтийн асуудал тулгарна. Хайч байхгүй тохиолдолд зураг гараас алдагдаж болно. Гэхдээ гараараа зохих хэлбэрийг гаргаж бүтээж болдог. Хамгийн гол ач холбогдол нь өөрийн бодол санааг, өөрийн үзэл бодлыг, сэдвийг ойлгосон эсэхийг илэрхийлэх боломжийг бий болгодог.
Коллаж заслын зорилго • Ирээдүйг төлөвлөх • Рефлексийг хөгжүүлэх • Өөрийн боломжийг дайчлах • Өөрийн үнэлэмжийг өсгөх • Зорилготой холбоотой орон зайг бүтэцжүүлж сурах • Өөрийн зөн билиг, дуу хоолойг сонсож сурах • Өөрийн туршлагыг өргөжүүлэхийн тулд мэдрэхүйн мэдрэмжийг ашиглах • Сэтгэн бодох, оюун бодлыг хөгжүүлэх • Эргэн тойрны хүмүүсийг болон өөрийгөө адилтган хүлээн зөвшөөрөх чадварыг хөгжүүлэх

Tài liệu liên quan

x
Báo cáo lỗi download
Nội dung báo cáo



Chất lượng file Download bị lỗi:
Họ tên:
Email:
Bình luận
Trong quá trình tải gặp lỗi, sự cố,.. hoặc có thắc mắc gì vui lòng để lại bình luận dưới đây. Xin cảm ơn.