Nội dung text alhimich paulo keilo.pdf
тэмцэгчид бид бусдаас хавьгүй илүү шаналдаг, яагаад вэ гэвэл бид хуучны цагаатгал болох “За яах вэ, би ямар үүнийг тэгтлээ их хүссэн ч биш дээ.” хэмээгээд орхиж чадахгүй. Бид үүнийг хүссэн тэгээд үүний төлөө байгаа бүхнээрээ дэнчин тавьсан гэдгээ мэдэж байвч өөрийн тэмүүллийн зам маань зөвхөн бидний зүрх сэтгэл л энэ аялалд хамт байдгаас, өөр бусад замуудаас огтхон ч хялбар биш юм. Тэгэхээр гэрлийн дайчид бид хүнд үеүдэд тэсвэрлэх тэвчээрээр бэлтгэгдэх ѐстой ба хэдий хэрхэн яаж гэдгийг нь ойлгохгүй ч бүх л ертөнц бидэнд туслаж байдаг гэдгийг санаж байх шаардлагатай. Би өөрөөсөө дараах зүйлийг асуудаг: Ялагдлууд зайлшгүй гэж үү? Зайлшгүй ч бай, үгүй ч бай тэд ер нь тохиолддог. Бид өөрсдийнхөө мөрөөдлийн төлөө тэмцэж эхлэхдээ туршлагагүйн учраас маш их алдаа гаргадаг. Гэхдээ амьдралын нууц нь гэвэл долоо дордож найм сэхэхэд шүү дээ. Тэгэхээр, хэрвээ бид зөвхөн бусдаас илүүтэйгээр зовох болдог юм бол өөрсдийн дотоод тэмүүллийн дагуу амьдрах нь үнэхээр тийм чухал гэж үү? Яагаад вэ гэвэл бид бэрхшээлүүдийг давж чадвал – угаасаа бид үргэлж ялдаг – маш их хэмжээний сэтгэл ханамж болон итгэлээр дүүрдэг. Өөрсдийгөө амьдралын гайхамшигаар үнэлэгдэнэ гэдгээ баталж байгаагаа зүрхний гүндээ мэдэрдэг. Өдөр бүр, цаг бүхэн сайн үйлийн төлөөх тэмцлийн хэсэг болно. Бид оргилуун сэтгэлээр, ая тухтайгаар амьдарч эхлэнэ. Цочмог хүчтэй, гэнэтийн шаналалууд тэвчиж болохоор мэт шаналалуудаас илүү хурдан сарниж алга болдог. Анхандаа тэвчиж болох мэт шаналалууд бидэнд ажиглагдалгүйгээр он удаан жил үргэлжилж бидний сүнс сүлдийг идсээр байх бөгөөд нэг л өдөр бид тэрхүү гунигт байдлаас өөрсдийгөө чөлөөлөх чадалгүй болон үлдсэн бүхий л амьдралаа зовлон шаналалтайгаа хамт өнгөрөөдөг. Хүсэл мөрөөдлөө илрүүлэн таниж, хайрын хүчээр түүнийгээ тэтгэн, он удаан жилүүдийг ширүүн тэмцэн өнгөрүүлсний эцэст бид цаг үргэлж хүсч мөрөөдөж байсан зүйл маань хажууханд магадгүй маргааш ч тохиолдохоор ойрхон байгааг гэнэтхэн анзаардаг. Энэ үед дөрөвдүгээр саад болох бүх насаараа зориж ирсэн хүсэл мөрөөдлөө биелэгдэхээс айх айдастай учирдаг. Оскар Вилде хэлэхдээ: “Хүн бүр хайртай зүйлээ устгадаг.” гэсэн бөгөөд энэ үг үнэн билээ. Өөрийн хүсдэг зүйлдээ хүрэх өчүүхэн боломж маань хүний сэтгэлийг гэмшлээр дүүргэдэг. Эргэн тойрондоо байх хүссэн зүйлдээ хүрч чадаагүй хүмүүсийг хараад бид өөрсдөө ч гэсэн түүндээ хүрэх гавъяагүй хэмээн боддог. Бид даван туулсан бүх саадуудаа, тэсвэрлэсэн бүх шаналалуудаа, энэ хүртэл явахын тулд орхигдуулсан бүх зүйлсийнхээ тухай мартчихдаг. Би өөрсдийн дотоод тэмүүлэл нь гараа сунгахад л хүрчихээр ойрхон байсан үедээ удаа дараа бодлогогүй алдаанууд хийж зорилгодоо хэзээ ч хүрч чадаагүй, зорилгоо ганцхан алхмын цаана байхад нь шантарсан олон хүний тухай мэднэ. Энэ бол учирч болох саад тотгоруудаас хамгийн аюултай нь яагаад вэ гэхээр үүнд хөөр баясал болон сэтгэлийн эзэмдэлтийг орхисон нэгэн төрлийн ариун төрх оршдог. Гэвч чи өөрийн авахаар шантралгүй тэмцсэн зүйлдээ хүрэх гавъяатай гэдэгтээ итгэж чадвал чи Бурханы илгээсэн зэмсэг болох бөгөөд Дэлхийн сүнсэнд туслаж, энэ хорвоод яагаад төрснөө ухаарах болно.