Nội dung text Өрх толгойлсон ээжүүдийн амжилтанд хүрэх сэдлийг өөртөө хандах хандлагатай нь харьцуулан судалсан нь.pdf
НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ СЭТГЭЛ СУДЛАЛ ЭЧНЭЭ ( 031301) ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТАН Х.ӨНӨРБАЯРЫН БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН ДИПЛОМЫН АЖИЛ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЭЖҮҮДИЙН АМЖИЛТАНД ХҮРЭХ СЭДЛИЙГ ӨӨРТӨӨ ХАНДАХ ХАНДЛАГАТАЙ НЬ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН НЬ Дипломын ажлын удирдагч...$.^^^^...Б.П агм адулам (Докторант) Дипломын ажлын хамгаалагч....................................Х.Өнөрбаяр Улаанбаатар хот. 2021
УДИРТГАЛ СЭДВИЙН ҮНДЭСЛЭЛ Үндэстний статисткийн хорооны 2020 оны тайланд Монгол улсад 2019 оны байдлаар өрх толгойлсон 69,787 эмэгтэй байна. 2020 онд энэ үзүүлэлт 70,293 болж өссөн байна. Энэ нийгэм дэх эмэгтэйчүүдийн бие даах хэрэгцээтэй холбоотой болон хүсээгүй жирэмслэлт, хосын харилцааны маргаан, гэр бүлийн араар тавилт үзэл бодлын зөрчилдөөн, эдийн засаг санхүүгийн байдал зэрэг шалтгаан нөлөөлсөн байж болзошгүй байна. Үүнээс шалтгаалан гэр бүл салалт ихээр нэмэгдэж байгаа бөгөөд өрх толгойлсон ганц бие ээжүүд нийгэмд олширч байна. Уг асуудлуудаас үүдэн ганц бие ээжүүдийн нийгэм дэх үүрэг оролцоо, хүүхдээ өсгөж байгаа арга барил болон тэдний өөртөө хандах хандлага, амжилтанд хүрэх сэдлийг харьцуулан судлах болсон. СУДЛАГДСАН БАЙДАЛ - “Өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй холбоотой жендэрийн судалгаа” 2020 он “Амжилттай яваа эмэгтэйчүүд дээр хийгдсэн судалгаа” 2020 он ЗОРИЛГО Өрх толгойлсон ээжүүдийн амжилтанд хүрэх сэдлийг өөртөө хандах хандлагатай харьцуулан судалж, үр дүнд боловсруулалт хийх ЗОРИЛТ Өрх толгойлсон эмэгтэйчүүд дээр хийгдсэн судалгааны баримт бичиг, онолын материал судлах Өрх толгойлсон эмэгтэйчүүдээс цахим аргаар судалгаа авах Судалгааны үр дүнд тоон болон чанарын дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцох Судалгааны тайлан бичих СУДАЛГААНЫ ОБЪЕКТ Өрх толгойлсон ээжүүд /цахим түүвэр судалгаа/ СУДАЛГААНЫ АРГА Өөртөө хандах хандлагын тест (С.Р. Пантелеев) - Амжилтын хүрэх сэдлийг судлах тест () ТААМАГЛАЛ Өрх толгойлсон ээжүүдийн нийгэмд эзлэх байр суурь нь харьцангуй адилгүй байдаг бөгөөд өөртөө хандах хандлага өөрийн үнэлэмж эерэг байснаар амжилтанд хүрэх сэдэл
нэмэгдэнэ, харин өөртөө хандах хандлага, өөрийн үнэлэмж сул байснаар амжилтанд хүрэх сэдэл буурна. СУДАЛГААНЫ АЖЛЫН ШИНЭЛЭГ ТАЛ Өрх толгойлсон ээжүүдийн өертөө хандах хандлагыг амжилтанд хүрэх сэдэлтэй харьцуулан судлах оролдлого хийсэн. СУДАЛГААНЫ ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛ Өөртөө итгэлгүй байгаа эмэгтэйчүүдэд урам зориг өгөх амжилтын шатаараа өгсөж зорьсон зорилгоо бодит үйл хэрэг болгоход нь сэдэл хийгээд урам зоригийг өгөхөд чиглэгдэх болно. Дипломын ажлын бүтэц Удиртгал Агуулга Онолын хэсэг Судалгааны ажил - Дүгнэлт - Хавсралт - Ном зүй 2
ДИПЛОМЫН АЖЛЫН АГУУЛГА I БҮЛЭГ: СУДАЛГААНЫ ОНОЛ АРГА ЗҮЙ 1 Л.А.Маслоу “Амжилтын сэдэл ба хэрэгцээний шатлал”-ын онол 1.2. Альфред Адлер “Бие хүний тухай бодгал”-ын онол 1.3. Карл Густав Юнг: Бие хүний хөгжлийн аналитик онол I ААмжилтанд нөлөөлөх танин мэдэхүйн үйл ажиллагааны тухай 1.5.Эмэгтэйчүүдийн амжилтанд хүрэх сэдэл II БҮЛЭГ: СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭСЭГ. 2.1. Судалгааны ажлын ерөнхий мэдээлэл 2.2. Амжилтанд хүрэх сэдлийн судалгааны үр дүн 2.3. Өөртөө хандах хандлагын судалгааны үр дүн 2.4. Хамаарах хувьсагчийг судалсан судалгааны үр дүн /математик статистик боловсруулалт 8Р88/ ДҮГНЭЛТ ХАВСРАЛТ НОМ ЗҮЙ 3