Content text Лекц-3 updated 2025-9-19.pdf
I.TEA304 Уурын турбин-2 ЭХМТС. “Дулааны цахилгаан станцын инженерчлэл” хөтөлбөр 4 Боловсруулсан: Ш.Ганбаатар нэрлэдэг. Ер нь турбиныг бүрэн ачаалбал эдийн засгийн үр ашиг нь өндөр байх учир томоохон хүчин чадлын турбиныг аль болохоор бүрэн хүчин чадлаараа ашиглана гэж үздэг учир тооцоот чадал нь хэвийн чадалтайгаа ойролцоо байхаар Nэх=(0.9...1.0) Nх тооцоолдог. Турбины үеүдийн хийц нь урсгалын геометр хэмжээнээс болон уурын эзэлхүүний зарцуулалт G0 -аас ихээхэн хамаардаг. Турбины урсгал хэсгийн дагуу уурын хувийн эзэлхүүн олон дахин өсдөг. Тухайлбал турбинд орж байгаа уурын параметр P0 = 23.5 МПа , t0= 540 °C байхад эцсийн үеэс гарах уурын даралтыг P0 = 3.4 кПа бол эцсийн уурын эзэлхүүн нь эхний үеийнхээс 2500 дахин ихэсдэг. Иймээс эцсийн гарч буй уурын эзэлхүүний зарцуулалт эхний үеийнхтэй харьцуулахад үлэмж их юм. 3.4. Турбины дулааны тооцооны зарчим, хийх дараалал Уурын турбины урсгал хэсгийг тооцоолоход бүх үеийг үндсэн дөрвөн бүлэг болгон авч үздэг. 1. Тохируулгын үе 2. Уурын эзэлхүүний зарцуулалт багатай үеүд (бага буюу дунд хүчин чадлын турбины даралтын эхний үеүд) 3. Уурын эзэлхүүний зарцуулалт харьцангуй их завсрын (дунд хэсгийн) үеүд 4. Турбины нам даралтын хэсэгт байрлах их эзэлхүүний зарцуулалттай сүүлийн үеүд. Турбины дулааны тооцоог дараах дарааллаар хийдэг. Үүнд: 1. Тохируулгын үеийн урьдчилсан тооцоо 2. Тохируулгын үеийн дулааны тооцоо 3. Даралтын эхний үеийн урьдчилсан тооцоо 4. Даралтын эцсийн үеийн урьдчилсан тооцоо 5. Дулаан уналтын үеүдэд хувиарлах, даралтын үеийн тоог тодорхойлох 6. Даралтын үеүдийн дулааны тооцоо Сэдвийн хяналтын асуултууд: 1. Олон үет турбины ашигт ажиллагаа (АҮК) юу юунаас хамаардаг вэ? 2. Уурын турбинд тавигдах гол шаардлагуудыг хэлнэ үү? 3. Олон үет турбины урсгал хэсгийн хийцийн онцлог нь ямар ямар хүчин зүйлүүдээр тодорхойлогдох вэ? 4. Уурын турбины урсгал хэсгийн дулааны тооцоог хийх, хийцийг сонгоход ямар хэмжигдэхүүнүүд өгөгдөх вэ? 5. Уурын турбины эргэлтийн давтамж хэд байдаг вэ? 6. Уурын турбины дулааны тооцоо хийх дарааллыг хэлнэ үү? 7. Турбины хэвийн хүчин чадал гэж юуг хэлэх вэ? 8. Уурын турбины хамгийн их хүчин чадлын тодорхойлолтыг хэлнэ үү? 9. Зуухны тэжээлийн усны температурыг юунаас хамааруулж сонгодог вэ?