PDF Google Drive Downloader v1.1


Report a problem

Content text Хүүхдийг судлах арга зүй II-2007-Д.ЭРДЭНЭЧУЛУУН.pdf




Ө М Н Ө Х Ү Г Өсөн нэмэгдэж буй өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу бүтээлч сэтгэлгээтэй, бие даан суралцах арга барил эзэмшсэн, өөрчлөгдөн шинэчлэгдэжбайгаа нөхцөл байдлыггярхай мэдэрч, зохицон ажиллан, тасралтгүй хөгжих чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах нь их, дээд сургуулиудын эрхэм зорилт билээ. Энэхүү зорилтыг амьдрал дээр хэрэгжүүлэх бодит алхам бол оюутан, суралцагчдад зориулсан бие даан ажиллах удирдамж зааварчилга, гарын авлага, сурах бичгийг олноор бэлтгэж, тэдгээрийн хэрэглээ хүртээмжийг сайжруулах явдал юм. Багш, сурган хүмүүжүүлэгчдийгбэлтгэж байгаа сургуулиудын оюутан, суралцагчид сэтгзл судлалын хичээлийн хүрээнд зайлшгүй биечлэн бие даан хийх шаардлагатай судалгаа сношлогооны ажлууд, онолын мэдлэгээ бататган шалгах даалгаврууд, хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаа, харилцаа хандлагыг дасгалжуулан хөгжүүлэх дасгал тоглоомууд, хүүхэд болон багш нарт зориулсан санамж зөвлөмжийг тухайн гарын авлагад тоймлон оруулахыг эрмэлзсэн болно. Сэтгэцийн олон талт нарийн үзэгдлийг бодит байдал дээр туршин судалж тэдгээрийн зүй тогтлыгтанин мэдэх, сэтгэл судлалын хичээлээр олж авсан онолын мэдлэгээ эмхлэн цэгцэлж гүнзгийрүүлэн бататгах семинар, багшлах ажлын суурь бэлтгэл болж өгдөг лабораторийн хичээлийн үр өгеөжийг дээшлүүлэхэд энэхүү гарын авлагын гол зорилго чиглэгдэж байгаа юм. Хүүхдийг судалж, танихад шаардагдах онош логооны жишиг хэмжүүртэй, багш сурган хүмүүжүүлэгчид зайлшгүй эзэмшсэн байвал зохих энгийн арга зүйг сонгон оруулав. Энэхүү гарын авлага нь Сэтгэл судлалын шинжлэх ухааныг онол бопон хэрэглээний зохистой хослолоор эзэмшихэд дөхөмтэй агуулгыг сонгож оруулсан тул багш бэлтгэдэг сургуулийн оюутан, хүүхэдтэй ажилладаг нийт сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнуудад зориулагдсан болно. Зохиогч 3

Related document

x
Report download errors
Report content



Download file quality is faulty:
Full name:
Email:
Comment
If you encounter an error, problem, .. or have any questions during the download process, please leave a comment below. Thank you.