PDF Google Drive Downloader v1.1


Report a problem

Content text Хуулийн сэтгэл судлал Лекц-1.pdf

Хуулийн сэтгэл судлал /Forensic Psychology — Шүүх сэтгэц гэм судлал, шүүхийн сэтгэл судлал, хууль зүйн сэтгэл судлал, цэргийн сэтгэл судлал, цагдаагийн сэтгэл судлал зэргээр янз бүрээр нэрлэдэг/ бол Монголд “хамгийн их хэрэгтэй гэж яригддаг” хэрнээ олон нийтэд ч, мэргэжлийн хүрээнд ч төдий л танил болоогүй ойлголт юм. Хуулийн сэтгэл судлал нь дэлхийн II дайны үеэр Хюго Мюнстерберг нарын гаргаж ирсэн практик сэтгэл судлалаас үүсэлтэй. Зарим хүмүүс сэтгэл судлаачдыг хүний сэтгэл зүйн асуудлыг шийдэж, тэдэнд тус хүргэх үүрэгтэй гэдгийг мэддэг ч бидэнд нөлөөлж буй практик нийгмийн асуудлын маш өргөн хүрээний сэдвийг авч үздэгээс гадна сэтгэл судлалын судалгааны ололтуудыг тэр бүр мэддэггүй. Ерөөс хүний үйл ажиллагаа хаана хүрч байна, тэнд хүн болон түүнтэй холбоотой сэтгэлзүйн асуудлууд яригдаж байдаг. Олон нийт сэтгэл судлалын шинжлэх ухааныг хувь хүний хоорондын харилцан яриа, аль эсвэл дээрээс дарга, удирдлагаас ирсэн тушаал зааврын дагуу хэн нэгнийг сэнхрүүлэх, сэтгэл санааг нь маш хурдан өөд нь татах, дарга юу хүсэж байна түүнийг нь чадах юм шиг үлгэрийн мэт ажилладаг гэж ойлгодог. Хүний үйл ажиллагаатай холбоотойгоор тухайлбал, байгууллага, сургууль, гэрт тохиолдох зан үйлийн доголдлыг багасгах, анги танхимд хичээл заах аргыг сайжруулах зэрэг хүрээнд үр нөлөөтэй сургалтын үндсэн зарчмыг ашигладаг бөгөөд сэтгэл судлаачид телевизээр гарч буй хүчирхийллийн нөлөөг судалж, боловсролын хөтөлбөрүүдийг зохиож, сэтгэл ханамжтай ажиллахад нь тусалж, сэтгэцийн эрүүл мэндэд нь анхаарч, сэтгэлзүйн үүднээс гэмт хэргийн учир шалтгааныг тогтоох гэх мэт нийгэм рүү чиглэсэн ашиг тустай үйл ажиллагаа явуулах зэргээр өргөн хүрээнд ажилладаг. Практик буюу хэрэглээний сэтгэл судлал нь амьдралд тохиолдох энгийн боловч сэтгэл судлалын мэдлэгээр шийдэж чадах асуудлуудыг зохицуулахыг хичээдэг. Практик сэтгэл судлалын үндсэн хоёр хэсэгт клиникийн ба зөвлөгөөний (байгууллагын) чиглэлүүд ордог байна. Клиник болон байгууллагын хэрэглээнээс гадна сэтгэл судлаач нар гэмт хэргийг шалгаж, хуулийн систем, хорих байгууллагын үйл ажиллагааг судалдаг бөгөөд эцсийн дүндээ нийгэм дэх сэтгэцийн эрүүл мэндийн төлөө анхаарч, сайжруулахаар ажилладаг. Өөр бусад тусгай практик сэтгэл судлалд спортын, анагаах ухааны, энх тайвны, замын хөдөлгөөн тээвэрлэлтийн, тэжээвэр амьтны зэрэг хүмүүсийн тэр бүр сонсож байгаагүй салбарууд багтдаг бол нийгмийн практик сэтгэл судлалд орчны, эрүүл мэндийн, байгууллагын гэх мэт салбарууд ордог ажээ. Практик сэтгэл судлалын сэтгүүл нь анх 1917 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үедээ үйлдвэрлэлийн сэтгэл судлалын тухай судалдаг байснаа 1946 он хүртэл Америкийн Практик Сэтгэл Судлалын Холбооны практик талыг баримтлагч эрдэмтэд болон Америкийн Сэтгэл Судлалын Холбооны онолын эрдэмтэд нар тус тусдаа ажиллаж байгаад эдгээр хоёр байгууллага 1946 онд нэгдсэн юм. Иймд хуулийн сэтгэл судлалын гол судлагдахуун нь хууль хэрэгжүүлэх, сахиулах болон хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой илрэх сэтгэлзүйн асуудлуудыг судалдаг нь практик салбарын хүрээнд харъяалагддаг учраас практик сэтгэл судлалын хавсарга ухаанд тооцогдож болно. Хуулийн сэтгэл судлалын асуудал юун түрүүнд эрт үеийн сэтгэцийн өвчний кейс, түүнийг шийдэх асуудлаас эхлэлтэй. Тухайлбал, 1256 онд Английн шүүгч
Хенри де Брактон “сэтгэцийн өвчтэй” гэмт хэрэгтнийг шийтгэж болохгүй, тусад нь хорих шийдвэр гаргажээ. Учир нь онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн зарим нь хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байсан төдийгүй цаазын ялаас ч айхгүй байв. Иймэрхүү “сэтгэцийн өвчтэй” хүмүүсийг тухайн үеийнхээр “Beast” буюу адгууслаг, зэрлэг, мангас, галзуу гэх ойлголтоор тусад нь ял оноож тэдний бие, сэтгэлд чөтгөр шулам шингэсэн мэтээр дүгнэж зулай хэсгийн гавлын ясыг цоолж аливаа муу муухай энергийг гадагш чөлөөлж байна хэмээн итгэдэг байжээ. Хэт өвдөлтийн улмаас сэдрээд байсан бие хүний зөрчил, сэтгэцийн өвчнүүд хэсэг хугацаанд дарагддаг байсныг үгүйсгэхгүй ч ихэнхи тохиолдолд эмчилгээний оролдлого бүтэлгүйтэж, үр дүнгүй бол тэднийг шатааж, дүүжилдэг байв. Дэлхийд хамгийн анх 1505 онд шүүх ажиллагаатай холбоотойгоор олон нийтийн нэрлэдэгээр “Галзуу, солиотой” хүмүүсийг үнэхээр өвчтэй эсэхийг нягтлах, оношлох асуудал яригдаж эхэлсэн байна. Чухам энэ үеэс шүүх ажиллагаанд оролцож буй хүмүүсийг оношлох арга, хөтөлбөрүүдийг хөгжүүлж эхэлжээ. Дундаж зуунд пседосайнс гэх шинжлэх ухааны эринээс өмнөх үеийн эмпирик бус үзлүүд давамгайлж байсан тул хүний биеийн галбир, нүүр дүр төрх, гар хурууны хэлбэр, үсний өнгө зэрэг хүчин зүйлсээр хүний сэтгэлзүй, зан чанарыг тодорхойлох гэж үздэг байсныг “Френологи”, “Физиогноми” гэж нэрлэдэг байв. Дундад зуунд Френологи гэх үзлээр тоо бодох, унших, хоол идэх, унтах, хүмүүстэй ярилцах зэрэг хүний оюун ухаант үйл ажиллагаа бүрийг тархины тодорхой хэсгүүд хариуцан ажилладаг гэж таамагладаг байлаа. Тухайлбал, 1700-аад оны сүүлчээр Германы физикч Франц Жозеф Голл френологийн үзлийг гаргаж ирэхдээ хүний тархи бусад амьтдын тархинаас илүү том хэмжээтэй байдаг нь ухаалаг байх үндэс нь болдог гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлж байсан бөгөөд ялангуяа тэрээр гавлын ясны хэмжээ, хэлбэрээр тархины физик шинж онцлогуудыг харж болох юм гэж таамагладаг байв. Голл хэд хэдэн халаасны хулгайч гэмт хэрэгтнүүдийг судлахад тэдний чихний дээд хэсэгт нь нийтлэг хавдар шиг зүйл байсан гэнэ. Ийнхүү тэрээр гавлын ясны хэлбэр, ул мөр, товгор хэсэг нь хүний зан чанар, авир төрх, ур чадваруудтай холбоотой юм байна гэж дүгнэлт гаргасан төдийгүй чихний дээд хэсэгтээ товгор эсвэл хавдар шиг зүйлтэй хүмүүс худлаа хэлдэг, хулгай хийдэг гэж бичсэн байв. Сэтгэлзүйн зөвлөгөөг хамгийн анх эртний үед дайнаас эргэн ирсэн цэргүүдийг хэвийн амьдралд нь дасгах зорилгоор хэрэглэж байсан гэх боловч энэ нь шинжлэх ухааны үндэстэй байгаагүй. Харин орчин үед дайн байлдаанд үүрэг гүйцэтгэж ирсний дараа ихэнхи цэргүүдэд “Post-Traumatic syndrome” буюу энхийн цагт ч гэнэтийн цочролоос үүдэлтэй сэтгэл түгшилт, айдас зэрэг хэвийн бус сэтгэцтэй цэргийн алба хаагчдад сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр болон маш хүнд байдалд орсон цэргийн алба хаагчдад шууд утсаар зөвлөгөө өгдөг оператар хүртэл ажилладаг байна. Миний хувьд орчин үеийн хуулийн сэтгэл судлалыг дараах байдлаар тодорхойлдог. Хуулийн сэтгэл судлал нь хууль сахиулах үйл ажиллагаатай холбоотой илрэх сэтгэлзүйн үзэгдэл, нөгөө нь хууль сахиулагч бие хүний онцлог гэсэн үндсэн хоёр судлагдахуунтай.
Хүн барьцаалах гэмт хэрэг гарсны дараа цагдаагийн газар сэтгэл судлаачид гэмт хэрэгтний ерөнхий төлөв байдлыг гаргах даалгавар өгчээ. Үүнийг сэтгэл судлалд психографологи буюу хувь хүний сэтгэлзүйн ерөнхий төлөв байдлыг тодорхойлохыг хэлдэг. Сэтгэл судлаач гэмт хэрэгтний амьдралын түүх, түүний шинж бүрийг хэсэг хэсгээр нь мэдээ болгон цуглуулж, гэмт хэргийн сэдлийг нь судалснаар гэмт хэрэгтэнтэй хэлэлцээр хийж, халдлагыг зогсоож чадсан юм. Гэмт хэрэгтний төлөв байдлыг тогтоох нь сэтгэл судлаач нарын цорын ганц үүрэг биш бөгөөд тэд хуулийн бүхий л хүрээнд хүрч ажилладаг. Хуулийн сэтгэл судлаачид цагдаагийн хэлтэс, шүүх хурал, хорих ангид ажилладаг бөгөөд гэмт хэргийн зан үйлийг илрүүлэхэд тусалдаг байна. Цагдаагийн хэлтэс Гэмт хэргийг багасгахын тулд сэтгэл судлаачдын оролцоо хэрэгтэй байдаг. Сэтгэл судлаач нар цагдаагийн оффицеруудад зөвлөгөө, сургалт, сонгон шалгаруулалт явуулж гэмт хэргийг илрүүлэхэд нь тусалдаг (Голдстейн,Краснер, 1987). Мөн сэтгэл судлаач нар цагдаагийн оффицеруудад сэдэл, бие хүн, нийгмийн харилцан үйлчлэл, нийгмийн сөрөг хандлага, түрэмгийлэл, эмгэг зан үйл, эмчилгээний төрөл бүрийн аргуудын тухай зааж сургадаг. Цагдаагийн ажилтнуудад өдөр тутамд тохиолдох зарим асуудлыг шийдэх зорилгоор сэтгэцэт нөлөөт эм, бэлдмэлийн уршигаар бий болох хүчирхийлэл, түрэмгийлэл, мөн залуусын зөрчил маргаан, үндэс угсаатай гаралтай холбоотой мэдээллээр хангадаг. Цагдаагийн оффицерууд болзошгүй аюул, заналхийлэл, хүмүүст туслаж, хэцүү шийдвэр гаргаж, ажлын шаардлагаас шалтгаалж ахуй амьдралаа шийддэг зэрэг асуудлуудаас шалтгаалж стрессийн маш өндөр түвшинтэй байдаг. Бартол (1983) цагдаагийн оффицеруудын стресст нөлөөлж буй хүчин зүйлүүдэд хянаж шалгах, бие махбодын аюул, шөнийн ээлжийн ажил, мөн нийгмийн сөрөг имейжтэй байх зэрэг асуудлууд багтдаг. Шүүх танхим “Би яах аргагүй ноёр нүдээрээ харсан, тэр мөн байсан” гэдэг гэрчийн мэдүүлгүүд маш олон тохиолддог. Гэхдээ гэрчүүд яаг харсан уу, зүгээр л тэгэж бодсон уу, эсвэл худал мэдүүлэг өгч байна уу ? Зарим тохиолдолд бидний хүртэхүй нь сэр мэдрэхүйтэй зөрчилддөг байна. Гештальт сэтгэл судлаач нар хүртэхүй ба сэрэлийг маш ялгаатай хоёр зүйл гэдгийг баталдаг бөгөөд шүүх танхимд хуулийн дагуу шийдвэр гаргахад дээрх хүчин зүйлийг авч үздэг юм. Cognitive bias буюу танин мэдэхүйн гажуудлын сэдэв хуулийн сэтгэл судлалын нэгэн чухал ойлголт юм. Харааны ой тогтоолтыг шалгах мэргэжилтэн Шүүх танхимд прокурор сэжигтнээс асуух асуултад үгсийн сонголт маш чухал байдаг. Тухайлбал, машин хоорондоо хүчтэй мөргөлдсөн үү эсвэл хэр
хүчтэй мөргөлдсөн бэ гэсэн хоёр асуултын агуулга ижил мэт боловч сэжигтнээс өгөх хариултууд эрс ялгаатай байдаг. Иймд шүүх танхимаас шаардлагатай гэж үзвэл, эсвэл тухайн улс оронд сэтгэл судлаач шүүх үйл ажиллагаанд оролцох эрх зүйн чадамжтай бол ажиглалт хийж, тэмдэглэл хөтөлдөг. Хүлээж авсан хүртэхүй нь ижил хэдий ч ердөө ганц үг л хариултыг өөр болгож хувиргах чадамжтай байдаг. Элизабет Лофтусын судалсанаар гэрчээс “автомашин мөргөлдөхдөө хэр хурдтай явж байсан бэ ?” гэж асуухад тэд маш хурдтай явж байсан гэж хариулсан бол “автомашин осолдохдоо хэр хурдтай явж байсан бэ ?” гэж асуухад тэд маш удааж явж байсан гэж хариулсан гэжээ. Сэтгэл судлаач нар ой тогтоолт ба хүртэхүйн гажуудлууд тухайн үйл явдлын тайлбарыг тодорхой бус болгох магадлалтай байдгийг мэдэж байх хэрэгтэй. Жишээ нь, Бакхаут (1980) эрдэмтний судалгаанд оролцогчид гэмт хэрэгтний тухай кино үзэж, түүний дараа каталогоос үзсэн киноныхоо гэмт хэрэгтнийг олох даалгавар өгөхөд ердөө 14% нь зөв хариулт өгсөн байжээ. Васильев В.А. Юридическая психология. СПб., 2008, с.15 /Сэтгэл судлалын үндэс, Б.Батсайхан, М.Дэлгэржав/ — Фигури 1.1 Б.Батсайхан, М.Дэлгэржав (2013) нарын бүтээлд хуулийн сэтгэл судлалыг дараах байдлаар тайлбарлажээ: “... Хуулийн сэтгэл судлал нь Хүн-Хууль, эрх зүйн тогтолцоо-ны сэтгэлзүйн зүй тогтол, энэхүү тогтолцооны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг

Related document

x
Report download errors
Report content



Download file quality is faulty:
Full name:
Email:
Comment
If you encounter an error, problem, .. or have any questions during the download process, please leave a comment below. Thank you.