PDF Google Drive Downloader v1.1


Report a problem

Content text Туршилтын сэтгэл судлал Лекц-10.pdf

Багш Б УРАНЦАЦРАЛ маг Туршилтын үеийн үйл явцын сэтгэл зүй ба ёс зүй /лекц/
Сэтгэл зүйн туршилт нь туршигчийн зүгээс туршилтад оролцогчдын сэтгэцийн онцлогийг судлах зорилгоор зохион байгуулдаг харилцан, хамтын үйл ажиллагаа юм. Судалгаанд оролцогчид туршигчтай анх уулзаж туршилтад хэрхэн оролцох талаар заавар зөвлөмж авах үедээ өөр өөрсдийн гэсэн амьдралын чиг шугам. зорилго, сэдэл тэмүүлэлтэй ирдэг. Үүнээс гадна туршигчийн зан үйлийн онцлог, судалгааны арга барил, харилцааны ур чадвар нь туршилтын эцсийн үр дүнд зохих хэмжээгээр нөлөөлнө. Энэ асуудлыг туршилтын ба нийгмийн сэтгэл судлал тусад нь онцгойлон судалдаг. 1.Сэтгэл зүйн туршилтын үйл явц, сэтгэл зүй
Хүүхэд туршигч том хүмүүсийг бодвол илүү амьд уран дүрслэн бодохуйтай. Иймээс тэд туршилтын нөхцөл байдлыг дээд зэргээр хийсвэрлэж, уран санаа оруулж дүрсэлж чадна. Тухайлбал: тэд Пиажегийн туршилтыг зарим судлаачид хүүхдүүд өөрсдийн нь хуулийн эсрэг тоглож байна хэмээн бодох болно хэмээн шүүмжилдэг билээ. Туршигч нэг савнаас нөгөө рүү ус юүлэхдээ хүүхдүүдээс энэхүү шингэний тоо хэвээрээ байгаа юу хэмээн асуудаг. Хүүхдүүдэд ийм хөгийн хөнгөхөн асуулт байна хэмээн толгойд нь буухгүй учраас хариултууд сонирхолгүй, хэт хөнгөн санагдах болно. Иймээс тэд туршигчтай тоглох байдалд шилжинэ. Тэд өөрсдийн гайхалтай дүрслэн бодох чадварыг ашиглан туршилтын байдал бүхнийг нэвт хардаг шилэн аягатай зүйрлэн төсөөлж болох юм. Эсвэл хадгалагдан үлдэх хууль үйлчилдэггүй тоглоомд оролцож байна хэмээн сэтгэжээ. Гэхдээ хамгийн гайхалтай нь хүүхэд хэзээ ч өөрсдийн уран дүрслэлийн агуулгын талаар ам нээдэггүй явдал. Харин энэ бүхэн бол Пиажегийн судалгааг ямар нэг байдлаар өөнтөглөх гэсэн хүмүүсийн хувийн бодол, хийсвэр дүгнэлт хэмээн судлаачид хэлдэг. Туршилтын нөхцөл байдлыг оюун санааны түвшинд хүртэн хүлээн авна гэдэг нь оюунлаг хөгжлийн зохих түвшнээс шууд хамаарах асуудал юм. Гэхдээ энэ үед асуудал нэг мөр шийдэгдэж чадахгүй юм. Туршилтыг зохион байгуулагчид зайлшгүй хүүхэд асуултыг зөв ойлгож хүлээн авсан болов уу, хүүхэд аль нэг байдлаар хариулахдаа юуг үндэс болгосон бол гэх зэрэг асуултуудад хариулт олох хэрэгтэй болно. Хүүхдэд огт танил биш ойлголтууд, үг хэллэг, ярих байдал, дохио зангаа, хөдөлгөөн, биеийн байрлал гэх мэт харилцааны арга хэрэглүүрүүд хүүхдэд сайн дураараа туршилтын үйл явцад татагдан орох, идэвх гаргахад маш хүчтэй саад хаалт болдог.
Сэтгэл зүйн судалгааны нийгэм сэтгэл зүйн үндсийг анх судалсан хүн бол С.Розенцвейг юм. Тэрээр 1933 онд энэ асуудлыг судалсан байдлын талаар задлан шинжлэхүйн тойм нийтлүүлсэн ба тэнд туршилтын үр дүнд нөлөөлж болох харилцааны хүчин зүйлүүдийн талаар дурджээ. Үүнд: “Ажиглагдаж байгаа зүйлд хандах хандлагын” алдаа. Энэ бүхэн хариу үйлдлийн сонголтын талаар судалгаанд оролцогч шийдвэр гаргах хэрэгтэй болохыг ойлгох явцаас хамаардаг байна. Судалгаанд оролцогчдын сэдлээс хамаарах алдаа. Туршилтад оролцогч сониуч зан, бахархал, биеэ тоох, туршигчийн хэлснээр биш харин өөрөө тэрхүү туршилтын зорилго, ач холбогдлыг хэрхэн ойлгож байгаагаараа хандах гэсэн сэдэлтэй байж болох юм. Бие хүний шинжээс хамаарах алдаа. Туршилтанд оролцогчид туршилт явуулж байгаа хүний бие хүний шинж онцлогийн талаар өөр хоорондоо ялгаатай дүгнэлт хийх, түүний бие хүний шинжийг хүртэн хүлээн авах байдлаас хамаардаг байх. Strategize

Related document

x
Report download errors
Report content



Download file quality is faulty:
Full name:
Email:
Comment
If you encounter an error, problem, .. or have any questions during the download process, please leave a comment below. Thank you.