Content text Спортын сэтгэл судлал Лекц-8.pdf
Спортын нийгмийн сэтгэл зүйн илрэл Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш Б.Баярмаа
Хичээлийн агуулга: 1.Багийн гишүүдийн харилцаа, сэтгэл зүйн уур амьсгал 2.Багийн нягтралыг хэмжих 3.Нягтрал, үйл ажиллагааны идэвхижилт 4.Сэтгэл зүйн нэгдмэл байдал ба өрсөлдөөн
Хичээлийн зорилго: Багийн гишүүдийн харилцаа, сэтгэл зүйн уур амьсгал, баг хамт олны харилцааны төрөл судлаачдын тайлбаруудын талаар танин мэднэ.
1. Багийн гишүүдийн харилцаа, сэтгэл зүйн уур амьсгал Сэтгэл зүйн уур амьсгал гэдэг нь багийн сэтгэлийн хөдөлгөөний байдал, тамирчид хоорондын эерэг ба сөрөг харилцаа баг доторх зөрчлүүд зэрэг ойлголтуудын нэгдэл юм. Энэ нь тамирчин бүрийн сэтгэл хөдлөлөөр бие биетэйгээ харьцахад илэрхий болно. Тамирчдын үйл ажиллагааны идэвхитэй байдал, баг доторх тав тухтай байдлыг багийн гишүүд хоорондын харилцаа тодорхойлдог. Гэвч сэтгэл хөдлөл нь багийн дотоод уур амьсгалын нэг тал нь болдог бол, нөгөө тал нь баг доторх ёс суртахууны хэм хэмжээ, үнэ цэнэ нэгдэл мөн.