PDF Google Drive Downloader v1.1


Report a problem

Content text Сэтгэл зүйн алба Лекц-7.pdf

ОНЛАЙН ОРЧИНД АЖИЛЛАХ АРГА ЗҮЙ МА Г.Жавзансүрэн
ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО Цахим орчинд ажиллах анхан шатны мэдлэг эзэмшинэ.
Орчин цагт бид ажлын талбарт хэдэн настайгаасаа үл хамааран, технологийг сайтар эзэмшин, ажлаа явуулах хэрэгтэй болж байна. 2020 он гарахад л дэлхий дахинаа хөдөлмөрийн насны хүн амын 50 хувийг миллениалууд эзэлж, компаниудын 70 хувь нь хөдөлмөрийн уян хатан нөхцөлийг бий болгох төлөвтэй байгаа юм. Бид орчин цагийн мэргэжилтэн хүн онлайн орчинд хэрхэн ажиллах, ажиллахдаа юу юун дээр анхаарч байх хэрэгтэй.
Дэлхий нийтээр байгууллагууд дижитал орчинд, дэвшилтэт програмууд дээр өдөр тутмын ажлаа явуулж, ажилтнуудаа заавал нэг танхимд хамт суулгалгүйгээр, холын зайнаас ч харилцах боломжийг бүрдүүлэн, ажлын арга барил ба орчноо өөрчлөх болов. Бүлгийн чатаар харилцаж, онлайн уулзалт, хурлыг зохион байгуулж, үр дүнтэй, аюулгүй хамтын ажиллагааг илүүд үзэх болохын хэрээр ажил эрхлэгчид шинэ технологиудад суралцаж, хүссэн платформоосоо хэрэгцээт аппуудаа удирдан, туйлын хялбараар ажиллах боломжтой болж байна. Энэ нь сүрхий ур чадвар гэхээсээ өнөө цагийн энгийн шаардлага болчихлоо. Хэдхэн жилийн өмнө гарсан Microsoft Teams програмыг л гэхэд өдөр бүр 13 сая хүн, долоо хоног бүр 19 сая хүн, нийт 500,000 гаруй байгууллагын ажилтнууд идэвхтэй ашиглаж буй статистик байна.

Related document

x
Report download errors
Report content



Download file quality is faulty:
Full name:
Email:
Comment
If you encounter an error, problem, .. or have any questions during the download process, please leave a comment below. Thank you.