Content text Лекц-5 updated 2025-9-23.pdf
I.TEА304. Уурын турбин-2 ЭХМТС. “Дулааны цахилгаан станцын инженерчлэл” хөтөлбөр 4 Боловсруулсан: Ш.Ганбаатар v1, v1 ′ , v2, v2 ′ - сопло, чиглүүлэх хүрзэм болон ажлын хүрзмийн сувгаас гарах уурын хувийн эзэлхүүн, [м3 /кг]. Эдгээр эзэлхүүнийг үе дээрх уурын тэлэлтийн процессийг h-s диаграмм дээр байгуулах замаар тодорхойлно. Процессыг байгуулахдаа үед орж байгаа уурын даралт p0, температур t0- ын огтлолцсон цэг “0” бол адиабат процессоор ∆h01, ∆h02, ∆h01 , , ∆h02 , дулаан уналтуудыг хэмжин авах замаар соплоноос гарах p1 , I эгнээний ажлын хүрзмийн сувгаас гарах p2 , чиглүүлэх хүрзмийн сувгаас гарах p1 , , II эгнээний ажлын хүрзмийн сувгаас гарах уурын даралт p2 , -г тус тус тодорхойлно. (5.2-р зураг). Дараа нь 1.33-р илэрхийллээр тодорхойлсон энергийн алдагдлуудыг тухайн сувгууд дахь уурын адиабат тэлэлтийн процессын төгсгөлөөс дээш хэмжин авах замаар А, В, С, D цэгүүдийг олж, тэдгээр цэгт харгалзах эзэлхүүнүүдийг тодорхойлно. 5.2-р зураг. Хоёр титэмт үеийн h-s диаграмм дээрх дулааны процесс. Хоёр титэмт үед уурын параметр өндөр байх тул хүрзмүүдийн өндөр харьцангуй намхан байдаг. Иймээс хүрзмүүдийн уур орох ба гарах талуудын өндөр ижилхэн байх бөгөөд даралтын үеүдийн хувьд хүрзмийн уур гарах талын өндөр нь орох талынхаас ихэвчлэн 1,5...2,5 мм-ээр их байдаг. Хоёр титэмт үеийн схемийг 5.3-р зурагт дүрслэн харуулав. 5.3-р зураг. Хоёр титэмт үеийн схем. 1 -сопло; 2 -нэгдүгээр эгнээний ажлын хүрзэм; 3 -чиглүүлэх хүрзэм; 4 -хоёрдугаар эгнээний ажлын хүрзэм. 5.2. Нэг титэмт тохируулгын үеийн дулааны тооцоо. Нэг титэмт тохируулгын үеийн дулааны тооцооны дараалал нь хоёр титэмт үеийнхтэй адил байна. Өөрөөр хэлбэл Xa = U/Ca - ийн хэд хэдэн утганд η0л , η0i тодорхойлж Xa - ийн оновчтой утгыг олно. Нэг титэмт үед Xa - ийн утгыг 0,38...0,5 хооронд үеийн эрчмийн зэргээс хамааруулан сонгоно. Үеийн тойрог хурдыг дундаж диаметрээр (1.2) томъёогоор тодорхойлох ба U-г олсноор адиабат хурд (Ca), үеийн адиабат дулаан уналт Δh0-г (1.3) ба (1.4) томъёогоор олно. Үеийн эрчмийн зэрэг ρ-г сонгон авч сопло ба ажлын хүрзмийн адиабат дулаан уналтыг 1 / 2 2 H / H // 2 / 2 1 2 3 4