Content text Хүүхэд-Харилцааны ёсон-2006-Т.НАМЖИЛ.pdf
ДАА 392.3 Н-256 Т. НАМЖИЛ ^■ Х А Р И Л Ц А А Н Ы ЁСОН
ХҮҮХЗД - Длрилцааны ёхзэн ӨМНӨХ ҮГ Гэр бүяийн харияцаа гэдэг бол хүмүүсийн хоорондын харилцаа бөгөөд нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны шинж чанартай шууд холбоотой. Ханилж эхэлж байгаа, ханилаад цөөн жил болж байгаа ч хүүхэд төрүүлээгүй гэр бүлд нөхөр-эхнэр хоёрын хооронд тогтсон харилцаа байдаг. Анхны хүүхэд, дараа дараагийн хүүхэд төрж бойжиж гэр бүл өнөр өтгөн болох явцад харилцаа өргөжиж, харилцан нөлөөлөл нь ихэсдэг жамтай. Тухайлбал нэг хүүхэдтэй гэр бүлд: Эцэг-эх, эцэг-хүүхэд, эх-хүүхэд, төрөл төрөгсөд-хүүхдийн, Хоёр хүүхэдтэй гэр бүлд-11 (эцэг, эх-2 хүүхэд, 2 хүүхдийн, төрөл төрөгсөд-хүүхдийн), Гурван хүүхэдтэй гэр бүл-26, 4 хүүхэдтэй гэр бүлд 57-н хоёр талын харилцааг үүсгэдэг байна. Хүүхдийн харилцааг тухайн гэр бүлийн хүрээнд төдийгүй Их гэрийн хүрээнд оруулан өвөг эцэг хүүхэд, ач, зээ гэсэн үеүдээр үзвэл 150-иад харилцаа үүсэх жишжээтэй. Тухайн гэр бүлд байх ам бүлийн тоо нэмэгдэх, тэдний нас, бие, оюун ухаан өсөхийн хирээр эцэг, эх төрөл төрөгсдийн гүйцэтгэх үүрэг нь ч өсдөг. Дээрх харилцаа, гүйцэтгэх үүргийг "нөхөр-эхнэр-нөхөр" эсвэл "эхнэр-нөхөр-эхнэр" гэсэн харилцааны хүрээнд оруулж үзвэл бүр ч олон талтай болж хувирна. Эдгээр өргөн хүрээтэй олон талтай харилцааны дотроос юуны өмнө ёс төртэй ураг барилдсан өрх гэрийн гишүүдийн хоорондох харилцааг анхаарах ёстой. Дэлхийн улс орнууд ураг барилдах хуримын ёслол хийдэг эртний уламжлалтай. Энэ нь нэг талаар хос хоёрын харьцааг нийтээр зөвшөөрч байгааг илтгэдэг, нөгөө талаар хос хоёр нийгмийн үүргийг хүлээж авч буй хэрэг юм. 3