PDF Google Drive Downloader v1.1


Report a problem

Content text Хуулийн сэтгэл судлал Лекц-6.pdf

Гэмт хэргийн тухай ойлголт, гэмт хэргийн төрөл /Хүн худалдаалах гэмт хэрэг болон залилах гэмт хэргийн жишээг дээр/ Боловсруулсан: Багш Д.Даваасүрэн / Лекц/ 2024.11.12 Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутайүйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ . Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь хүний идэвхитэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ. Эс үйлдэл нь тухайн хүн тодорхой нөхцөлд өөрийн хийх ёстой байсан буюу гүйцэтгэх үүрэгтэй байсан үйлдлийг хийгээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг бий болгоно. Гэмт хэргийн нийгэмд аюултай байх шинж нь хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, эд хөрөнгө, төр, нийгмийн эрх ашигт хор аюул учруулж буйгаар илэрхийлэгдэнэ. Гэм буруутай байх нь гэмт хэргийн үндсэн шинжийн нэг юм. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцдоггүй. Гэм буруу нь санаатай болон болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн үйлдэл, эс үйлдлийн улмаасбусдад учирч болох хор аюулыг урьдчилан мэдсэн боловч: - Уг хор аюулыг учруулахыг хүсч гэмт хэрэг үйлдсэн бол шууд санаатай үйлдсэн - уг хор аюулыг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол шууд бус санаатай үйлдсэн гэж тус тус үзнэ. Гэмт хэргийн ангилал Хөнгөн гэмт хэрэг: Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй. Хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5 жилээс дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.


Related document

x
Report download errors
Report content



Download file quality is faulty:
Full name:
Email:
Comment
If you encounter an error, problem, .. or have any questions during the download process, please leave a comment below. Thank you.