Content text Сэтгэл зүйн проектив судалгааны аргууд-2020-О.ОЮУНБИЛЭГ.pdf
НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН д э э д СУРГУУЛЬ данс 3408 (Ьктоп) / 4086-1 Шифр: ДАА 150 / 0-634
Цагдаагийн Ерөнхий Газар Мөрдөн байцаах алба Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс СЭТГЭЛ ЗҮЙН ПРОЕКТИВ СУДАЛГААНЫ АРГУУД УЛААНБААТАР 2020 он
ДАА-150 ННА-88 0-634 Цагдаагийн байгууллагын сэтгэл зүйчдийн гэрч, хохирогчид сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг бие даан хэрэгжүүлэх, мөрдөгчдийн гэрч, хохирогчийн сэтгэл зүйн байдлыг тандан судлах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор эмхэтгэн хэвлүүлэв. Эмхэтгэсэн: О.Оюунбилэг /Ахлах сэтгэл зүйч, Полиграфич, Цагдаагийн ахмад/ Ч.Нармөнх /Сэтгэл зүйч, Цагдаагийн ахлах дэслэгч/ Хянасан: Д.Цогзолмаа /Сэтгэл судлалын ухааны доктор(Рк.О), дэд профессор/ Номыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэх, цахим эх үүсвэрээр олшруулах, борлуулан түгээхийг хориглоно. 18ЕЧ4 978-9919-23-041-8 Соруп§Ы 2020 он.
Сэтгэл зүйн проектив судалгааны аргууд ОРШИЛ ҮГ Номонд түгээмэл хэрэглэгддэг зурган сорилуудаас гадна хүүхдийн зургийн хөгжил болон хүчирхийллийн хохирогчдын зургийн онцлог, зургийг ашиглан сэтгэл зүйн зөвлөгөө, засал хийх тухай дэлгэрэнгүй оруулж өгсөн. Зураг бол тухайн хүний амьдралын явцад амсаж, туулсан туршлага илрэн гарч, боловсруулагдаж буй билэгдлийн хэл юм. Билэгдлийн хэл нь хүний ой санамж дахь ойлгомжгүй, логикгүй, хоорондоо зөрчилтэй, үгээр илэрхийлэх боломжгүй дурсамж, гэмтлийг гадагшлуулах боломжийг олгодог. Ямар нэг ээдрээ, төвөгтэй, эмзэг, таагүй нууцыг хадгалж байгаа хүүхдэд ярих шаардлагагүйгээр бусдад ойлгогдох нь чухал байдаг. Зурах нь хүүхэд өөрийгөө танин мэдэх үйл явцын нэг юм. Зурах явц нь хүүхдэд сэтгэл зүйн гэмтэл үүсгэсэн үйл явдлыг ухамсарлан ойлгох боломжийг олгохын зэрэгцээ уг гэмтлийг дахин боловсруулж нөхөн сэргээх, даван туулах, эмчлэх арга замыг бий болгодог. Сэтгэл зүйчдийн хувьд зургаар дамжуулан уг асуудалд болгоомжтой, сэтгэл зүйн хүндрэл үүсгэхгүйгээр ойртох, задлан шинжлэх боломжийг олгодог. Харин ямар хурдтайгаар энэ бүх үйл явц өрнөх вэ гэдгийг хүүхэд өөрөө шийддэг. Хүүхэдтэй ажиллаж буй сэтгэл зүйч маш хариуцлагатай, хүүхдийн сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй хандах нь чухал бөгөөд сэтгэл зүйчийн ур чадвараас зөвхөн нэг хүүхдийн бус нэг гэр бүлийн хувь заяа хамаарч байдгийг санах нь зүйтэй. Нэг талаас хүүхэдтэй ажиллаж буй мэргэжилтнүүд хурдан шуурхай ажиллан хүүхдийг хүчирхийлэгчээс холдуулж, аюу. оловч нөгөө талаас буруу дүгнэлт з