Content text Спортын сэтгэл судлал Лекц-3.pdf
Тамирчны тэмцээний сэтгэл зүй Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, докторант Б.Баярмаа
1.ТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГ, ҮЕ ШАТ ГАРААНЫ ӨМНӨХ СЭТГЭЛ ЗҮЙ • Монгол Улсын биеийн тамир спортын тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлсноор “тамирчин” гэдэг нь спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээд, • “өндөр зэрэглэлийн тамирчин” гэж спортын тодорхой төрлөөр хичээллэж, үндэсний болон олон улсын тэмцээнд тогтмол оролцдог, спортын төрөл, цол, зэргийн нэгдсэн ангиллын дагуу спортын мастераас доошгүй цол авсан тамирчин, • “мэргэжлийн тамирчин” гэж спортын тодорхой төрлөөр мэргэшиж, түүгээрээ дагнан хичээллэн, тэмцээнд бэлтгэж оролцсоныхоо төлөө гэрээний дагуу цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчин.
Тамирчны үйл ажиллагаа гэдэг нь: бие бялдраа хөгжүүлэхийн төлөө олон жилийн тасралтгүй сургалтын үйл явцад спортын үйл ажиллагаа нь тамирчнаас тавьсан зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн дасгалжуулалт болон тэмцээний дэглэм шаардахаас гадна тэр хугацаандаа тамирчнаас нийгэм, ойр дотныхонтойгоо харьцаанд хязгаарлалт тавьж олон зүйлээс татгалзахыг шаарддаг. Спортын үйл ажиллагааны бүтээгдэхүүн болсон тамирчин спортын тодорхой амжилтанд (спортын дээд амжилт тогтоох, олимп дэлхийн аварга) хүрч, үзэл бодол төлөвшин, өөрчлөгдөх явдал юм.
Аль ч улс оронд спортыг 3 төрөлд хуваан авч үздэг. 1. Нийтийн биеийн тамир. Бүх хүний эрүүл аж төрөх ёсонд нөлөөлдөг ба эрүүл байх нь хүн бүрийн өөрийнхөө өмнө, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай үүрэг байдаг. 2. Өндөр амжилтын төлөөх их спорт. Хүний хүч чадлын хязгаарыг олонд харуулахад чиглэгддэг, шударга өрсөлдөөний зарчим дээр үндэслэдэг. 3. Мэргэжлийн спорт. Хувь хүн өөрийн авьяасыг худалдаж, их хэмжээний мөнгө хийхэд өөрийгөө зориулдаг.