PDF Google Drive Downloader v1.1


Report a problem

Content text Спортын сэтгэл судлалын судалгааны зарим арга зүй-2002-П.ЦЭРЭНДОНДОВ.pdf

ИХ €УРГУУАЬ1 ТЭМХИМ! ДАА 150 Д-121 РШТТ СсТГ®'/. С О Д Ш М ! СГДААГААШ. Ы Ш 4 АГЫ Ш
Монгол улсад Биеийн тамир спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулав. 3охиомжлон эмхэтгэсэн: П .Цэрэндондов СПОРТЫН СЭТГЭЛ СУДЛАЛЫН СУДАЛГААНЫ ЗАРИМ АРГА ЗҮЙ (Биеийн тамирын ангийн оюутан, багш - дасгалжуулагч, тамирчин, эрдэм шинжилгээний ажилтанд зориулав.) Хянан тохиолдуулсан: дэд профессор Д.Дашхүү Х э в л э л д . эх бэлтгэсэн: Б .Наранцэцэг
Спортын сэтгэл судлалын судалгааны зарим арга зүй ОРШИЛ Спорт улсын нэр төрийн асуудал болж буй өнөө үед спортын аль ч төвшний уралдаан тэмцээний амжилтад тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл, тэдний бие бялдар, техник, тактикийн бэлтгэлээс дутуугүй, харин ч голлох ач холбогдолтой болсныг мэргэжлийн хүмүүс төдийгүй, бүх нийтээрээ ойлгож хүлээн зөвшөөрч байгаа билээ. Мөн тамирчдын сэтгэл зүйн онцлогийг судлан оношилж, түүнийг спортын бэлтгэл сургуулилалт, уралдаан тэмцээнд алсын хараатай харгалзах үндэс болох юм. Энэ үүднээс спортын сэтгэл судлал хичээл үзэж, судалж байгаа их, дээд сургууийн биеийн тамирын ангийн оюутнууд, багш дасгалжуулагчид, сэтгэл зүйчид, спортын сэтгэл судлалаар судалгаа шинжилгээний ажил хийж буй хүмүүст бага боловч тус дэм үзүүлнэ байх гэж энэхүү спортын сэтгэл судлалын судалгааны зарим арга зүй хэмээх номыг бүтээлээ. Энэ ном: Ерөнхий ба нийгмийн сэтгэл судлал, Бие бялдрын хүмүүжлийн сэтгэл зүй, Спортын сэтгэл судлал гэсэн 3 хэсэг, Танин мэдэх үйл явц, Бие хүний шинжүүд, Нийгмийн сэтгэл зүй, Техник - тактикийн үйлдэлд сэтгэлийн хөдөлгөөн ба өрсөлдөгчийн хийх үйлийг урьдчилан төсөөлөхийн үүрэг, Спорт дахь бие хүн ба хамт олны сэтгэл зүй, Тамирчны сэтгэл зүйн бэлтгэл гэсэн 6 дэд хэсэг, тэдгээрт холбогдох спортод хамгаас чухал 29 сэдэв бүхий судалгааны арга зүйг түүвэрлэн эмхлэж орууллаа. 3
Спортын сэтгэл судлалын судалгааны зарим арга зүй Эдгээр арга зүй тус бүрд: тухайн сэдэвт туршилт судалгаа явуулахын зорилго, практик ач холбогдол, ашиглах материал, ажлын арга зүй, заавар, үнэлгээний хэмжүүр, үр дүнгийн боловсруулалт, үнэлгээ, гарах үр дүн зэргийг голлон анхаарч бичсэн. Номын талаар уншигч олныхоо үнэ цэнэтэй санал, зөвлөгөө, шүүмжийг дуртайяа хүлээн авах болно. УБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим, утас: No 328261. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Сэтгэл судлалын ухааны доктор /РЬ.О/ профессор Панзын Цэрэндондов 4

Related document

x
Report download errors
Report content



Download file quality is faulty:
Full name:
Email:
Comment
If you encounter an error, problem, .. or have any questions during the download process, please leave a comment below. Thank you.