Content text Сэтгэл судлал-2012-О.МЯГМАР.pdf
СЭТГЭЛ СУДЛАЛ (ДӨРӨВ ДЭХ ХЭВЛЭЛ Сэтгэл судлалын ухааны ерөнхий асуудал Хүүхдийн танин мэдэх үйлийн хөгжил Хүүхдийн хөгжил төлөвшлийн хувийн болон насны онцлог Бие хүн ба үйл ажиллагаа лаанбаатар 2012 он
Сзтпгэл судлал ■«ЗГДҮГЭЭР БҮЛЭГ: СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЕРӨНХИЙ АСУУДЛУУД • Сзтгэл судлалын шинжлэх ухааны үүслийн тойм, судлах зүйл. зорилго, ач холбогдол • Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн салбар, бүтэц • Сэтгэл судлалын судалгаа ба оношлогооны энгийн аргууд • Сэтгэл зүй - сурган хүмүүжүүлэх зөвлөгөөний онцлог, түүнийг явуулахад баримтлах шаардлага & 1.1. Сэтгэл судлалын шинжпэх ухааны ууслийн тойм, судлах зуйл, зорилго, ач холбогдол “Сэтгэл” хэмээх танигдашгүй нуугдмал далд ертөнц хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, идэвх санаачилга, амжилт бүтзэл, алдар нэр хүндийг цогцлуулан амилуулж байдаг аугаа их "Урлахуй” болохыг мянга мянган хүмүүсийн өдөр тутмын олон арван жишээ баримт тодорхой нотлон харуулна. /Баримт V Дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар замнаж, улс орны хөгжпийн үндсийг боловсрол хэмээн үзэх болсон өнөө үед өсвөр залуу үеийнхнийг сурган хүмүүжүүлж, амьдралын гарааг атгуулах ирээдүйн сурган хүмүүжүүлэгчид, сэтгэп судлалын шинжпэх ухааны үндсийг эзэмшихгүйгээр, хүн ёсны хүмүүнлэг харьцаа хандлагыг сургалтын суурь орчин болгож хэвшихгүйгээр, одоогийн боловсролын тогтолцоог шинэчлэн төгөлдөржүүлэх боломжгүй билээ. /Баримт 21 Сэтгэл судлал гэж юу вэ? “Сэтгэл судлал” хэмээх нэр томъёоны үүсэл гарал эртний Грекийн домог үлгэртэй холбоотой. ... Тэнгэрийн бурхан Афродитийн хүү Эрот “Психея” хэмээх нэгэн үзэсгэлэнт гоо залуу бүсгүйд сэтгэл алдран дуралжээ. Афродит.тэнгэр заяатай бурхан хөвгүүн нь эгэл жирийн үхэх, төрөх тавилантай бүсгүйтэй амьдралаа холбох болсонд сэтгэл гонсойн тэднийг салгахаар шийдэж, олон янзын сорилт давааг Психеяд тулгажээ. Эгэл жирийн бүсгүй, 4
Сэтгэл судлал Эротгойгоо уулзах хүсэл мөрөөдөл, хязгааргүй хайр сэтгэлдээ хөтлөгдөн сорилт бэрхшээл бүхнийг ялан давж гарахад, бурхад дагинасын сэтгэл ихэд хөдөлж, тэдний хүсэлтийг ёсоор болгожээ. Энэ хооронд Эрот бурхадын эзэн Зэвсийг ятган хайрт бүсгүйгээ үхэшгүй мөнхийн дагина болгон хувиргасан байна. Ийнхүү дурлалт хосууд салшгүй мөнхөд холбогдон амьдарчээ... Энэхүү домог нь Грекүүдийн хувьд жинхэнэ хайр дурлалын сонгодог дүр загвар, хүний хайр сэтгэлийн эрхэм дээд илрэл байлаа. Сэтгэл санаа нь /душа/ хүний бие махбодийг удирдан хөтөлж байдаг гэсэн дуалист /хоёрдмол/ үзэл баримтлал, шинжлэх ухааны сэтгэл судлалын өмнөх гол үзэл баримтлал юм. Эртний Грекийн гүн сэтгэгчид.тухайлбал: Платон /МЭӨ 428- 347/, Аристотель /МЭӨ 384-322/ сүнс нь сэтгэлийн оршихуйн эрхтэн бөгөөд үхэшгүй мөнхийн шинж чанартай хэмээн үзэж байв. Энэ үзэл баримтлалтай холбоотойгоор нас барагсдыг оршуулах өвөрмөц ёс жаяг бий болсныг дараах баримтуудаас харж болно. /Баримт 3/ Харин “Сэтгэл судлал " хэмээх нэр томъёо “рзисЬе” /Душа - сэтгэл санаа/ ба “Логос” / сургаал, шинжлэх ухаан/ гэсэн утгатай грек үгнээс гаралтай. ХҮШ зууны эхэн үед, Германы гүн ухаантан Христиан Вольф өөрийн зохиол бүтээлдээ энэхүү нэр томъёог анх хэрэглэсэн байдаг. Зураг 1.Германы гүн ухаантан Христиан Вольф /1679-1754/. Тэрээр 1732- 1734 онд “Туршилтын сэтгэл судлал” хэмээх бүтээлээ туурвижээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь XIX зууны үед гун ухаанаас тасран салж, биеэ даасан ухаан болж хөгжиж эхэлсэн 5